Бүсгүйчүүд савны хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

Twitter Print
2019 оны 03-р сар 18-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

Хүн бүрийн биед нэг өдөрт буюу 24 цагт 80 сая орчим хавдар үүсгэж болзошгүй эсүүд үүсдэг. Тэгвэл яагаад зарим хүн янз бүрийн хавдрын эрсдэлд өртөж зарим нэг нь эрүүл саруул ямар ч эрсдэлгүй амьдардаг юм бэ?

Байгаль эх амьд бүхэнд нүдэнд үл үзэгдэх дайсан буюу өвчин эмгэгээс сэргийлэх хүчийг өгсөн бөгөөд энэ хүчийг бид дархлаа тогтолцоо гэж нэрлэдэг билээ.

Дархлааны чухал үүрэг бүхий эсийг байгалийн хядагч эс гэх бөгөөд анагаах ухаанд NK (натурал киллер) гэж нэрлэдэг. NK эсийн үйл ажиллагаа хэвийн сайн явагдаж байгаа үед өдөрт үүсэж буй аюултай эсийг тухай бүр нь устгаж эрсдлээс хамгаалж чаддаг байна. Харин NK эсийг үйл ажиллагаа доголдож, харьцангуй бага ялгарч, эсийг таних мэдээлэл дутагдсанаас болж хавдар үүсэж эрсдэл эрс нэмэгддэг байна.

Ингээд та бүхэнд умайн хүзүүний хавдараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж хүргэе.

Умайн хүзүү нь яг л толбо шиг харагддаг бөгөөд салст бүрхэвчээр хучигдсан байдаг. Төрөх үед умайн хүзүү урагдаж гэмтэх, савны улайлттай удаан хугацаагаар явсны улмаас үүдэн шархлаа бий болдог. Энэ нь даамжирсаар савны хоргүй ба хорт хавдрыг үүсгэдэг.

Харамсалтай нь эмэгтэйчүүд хэдэн cap жилээр ч уг өвчнийг анзааралгүй өнгөрөөдөг.

Эмэгтэй хүнээс цагаан тунгалаг өнгөтэй дааврын шингэн зүйл доошоо ялгардаг.

Энэ нь хэвийн үзэгдэл юм. Харин ногоовтор, шаргал өнгөтэй болж гарвал халдварын болоод ямар нэгэн үрэвсэлт өвчин байна гэсэн үг юм. Үүнийг бага дээр нь эмчлүүлэх шаардлагатай. Үтрээний үрэвсэлт өвчнийг эмчлүүлээгүйн улмаас хоргүй хавдар үүсэх магадлал өндөр байдаг. Хоргүй хавдрын үед өөрт ямар ч өвчин мэдрэгдэхгүй.

Мөн ердийн үзлэгийн үед хавдрын шинж тэмдэг мэдэгддэггүй байна. Иймээс мазокийн (эсийн) шинжилгээ хийлгэх, ЭХО-д нарийн харуулснаар хавдрын шинж тэмдэг илрэх эсэхийг олж тогтоодог. Иймээс бүсгүйчүүд та бүхэн тогтмол хугцаанд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж байх нь чухал юм. Энэ таны өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж буй том хөрөнгө оруулалт байх болно. Бүсгүйчүүд та бүхэн өөрийгөө хайрлаж, эрүүл мэндээ бодоорой.

Үрэвсэл үүссэн тохиолдолд эмэгтэйчүүд үрэвслийг дарах үүднээс антибиотикийг тасралтгүй хэдэн сарын турш үргэлжлүүлэн уудаг. Ингэснээр эмчлэх бус харин ч үтрээн дэхь бактерийн тэнцвэрийг алдагдуулж мөөгөнцөрийг үүсгэдэг байна. Үрэвслийн эмчилгээг сарын тэмдэг ирсний дараа хийж эхлэх хэрэгтэй. Үүнд:

·Шарлага хийлгэх

·Угаалга хийх

·Тосон лаа хэрэглэх

·Үрэвсэлийн эсрэг хавсарсан эм уух

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.