Тусгаар байдал үүрдийнх биш, тэнэг байвал алдагддаг юм

Twitter Print
2019 оны 11-р сар 27-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

"Өнө үүрд бие даасан, тусгаар оршихоо л бод.

Гэдэс цатгалан, мөр бүтэн баян явахын төлөө ач, зээ нарынхаа ирээдүйг та бүгд бүү золиорой" гэж Чойбалсан над хэлсэн юм хэмээн БНМАУ-ЫН ГЯЯ-ын сайд асан Намтайширийн Лхамсүрэн гуай надад тэртээ 1988 онд хэлсэн юм. Үүнийг би хойч үедээ хүргэхийн төлөө зүтгэж явдаг. Эх сурвалж нь ТЕГ-ын архивт буй. Тусгаар байхын утга учир энд байдаг. Олон ТВ-д яриа өгсөн, агуулгыг нь гаргасан нь тун цөөн.

Зүгээр л мэдээ бэлтгэхийн төлөө ТВ, радио ажиллаж байна. Төрийн бодлого дутмагийн шинж. "Байхгүй юмыг бий болгодог арчаагүй хэдэн хөршөө хар" гэж бид орилон хашгирдаг ч нэг бодлоготой хийж буй бусармаг үйлийнх нь эсрэг юу ч хийж чадахгүй байна. Өөрсдийнхөө үнэ цэнийг мэдмээр байна. Тусгаар байдал чинь өнө үүрдийн юм биш шүү, тэнэг байвал алдагддаг юм. Одоо дүр эсгэж эх орон, газар шороо гэж ярьдаг 2 нүүртэн их болж. Худалдаж, үгүй хийж байгаа эх орноо, тэнд аж төрж байгаа ард олон монголчуудыг дорд үзэн доош хийж доромжлох луйврын "баячууд" олон болж. "Бүх зүйл цаг хугацаатай" гэж Vlll Богд хаан айлтгаж, "цагийн цөвийг засаж амжих боломж, ухаан сэтгэлд чинь үүсэж чадвал ауйсуй жаргалыг авчирах нигуур бий" гэж хэлсэн алсуур үгийг ухаарах цаг ирж, сэрэх цаг болжээ мэргэн дүү нар минь.

Бүх зүйл эхлэх болон төгсөх хугцаатай. Цагийн цөв хагас жарнаар хэмжигддэг юм гэнэ билээ. Цаг сайхан болно, МОНГОЛЫН ЗАЯА ИХ ...гэдэгт үе үеэрээ итгэж ирсэн юм. Бид сэргэн босох болно. БНМАУ нэрт хэнээс ч үл хамаарах улсаа ТУНХАГЛАН зарласны, анхны Үндсэн хууль баталсан болон МОНГОЛ хэмэах улсыг, МОНГОЛ хэмээх их угсаатныг бий болгосон, Үндэстний эцэг, монголчуудын бурхан Тэнгэр Их Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулж хэдэн үг хэлэв, таалах нь таалж, эс таалах нь орхитугай... Мэргэн дүү нарын оюунд хэдэн үг хэлхэж орхивай.

Түүхч Д.Өлзийбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Д.Ганцэцэг

      (202.21.113.138) 2013-12-08 21:48
      • 0
      • 0

      Дэлхийн сонин сайхан соргог мэдээллийг маш богино хугацаанд хүргэдэг "үндэсний мэдээллийн сайт"-н хамт олонд айлчлан ирж буй шинэ ондоо амжилт даллан манлайлж ажиллахыг хүсье.

      Хариулах