Телевизүүд чуулна

Twitter Print
2015 оны 02-р сар 05-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

"Монгол TB” телевизэээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Монголын телевизүүдийн чуулган” энэ жил “Монголын телевизүүдийн тогтвортой хөгжил” уриан дор болж байна. Өнөөдөр, маргааш "Blue Sky Hotel"-д үргэлжлэх чуулганд Bomanbridge, ITV, Deutsche Welle, Sony, IMG, Groton media, Asia sat зэрэг гадаадын олон студийн төлөөлөл оролцож, өөрсдийн нэвтрүүлэг, форматыг танилцуулах юм. Форум нь,

  • Монголын телевизүүдийн тогтвортой хөгжил
  • Телевизийн сэтгүүл зүйн ёс зүй
  • Телевизийн Олон улс дахь дүр төрхийг хэрхэн бүрдүүлэх вэ?
  • Монголын телевизийн салбарын боловсон хүчин ба ирээдүй
  • Дэлхийн телевизийн контентын чиг хандлага зэрэг салбарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Форумын хүрээнд гадаад контент, форматын үзэсгэлэн худалдаа болно. Үзэсгэлэнгийн үеэр телевизийн нэвтрүүлгийн шилдэг санаа шалгаруулах тэмцээн зохион байгуулж, шилдэг санааны эзэд телевизийн удирдлагуудтай гэрээ байгуулах боломжтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (180.149.78.20) 2015-05-25 15:49
      • 0
      • 0

      Монголын бүх телевизүүдэд нэг зүйлийг хатуу хэлмээ байх юм үүнийг сонсож ойлгох хүн гарах боловуу гэдэгт эргэлзэж байгаа ч хэлэх хэрэгтэй гэж бодож байна юу гэвэл би гэдэг хүн гэртээ тухлаад жаахан зурагт үзэе гэхээр суваг солих бүрдээ зурагтынхаа дуу шумийг тохируулах ажилыг давхар хийх хэрэгтэй болох юм тэр ч байтугай зүгээр нэг нэвтрүүлэг үзэж суухдаа хүртэл дуу шутийг нь тохируулж суух шаардлага гарж байна Учир нь нэвтрүүлэг дундуур реклам гархад арай ядан сонсож байсан шум гэнэт өндөрсөж чих дөжрөөх шахаж нялх хүүхэд цочоод сэрж байх жишээтэй . олигой нэвтрүүлэг хийж чадахгүй адаглаад нэг кино тайван үзүүлчигүй рекламан дундуур төөрүүлж байж яагаад дуу шумаач тохируулаад үзүүлчихэж чаддагүй юм бэ энэ телевизийн нөхдүүд өөрсдөө зурагт үзэж суухдаа энүүхэнийг ойлгож олж хардаггүй м байх даа та нар өөр улсын жишээ нь орсын телевизийн сувгуудыг солиод үзээрэй танд суваг солилооч дуу шум тохируулах шаардлага гарахгүй яг нэг хэмнэлээр дуугарах болно. өөрсдөөсөө ичээчэй монголын телевизү

      Хариулах