
Байгалийн хэмнэл, цагтай тохируулж ажиллаж амрахаа зохицуулж чадаагүйгээс болж олон өвчлөл, ялангуяа дааврын хямрал ихээр гарах болсон гэдгийг судалгааны ажлууд баталсаар байна.
Нойр булчирхай, бамбай, бөөрний дээд булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар бие махбод хамаг нөөцөө шавхаж, яваандаа амьдрах сонирхолгүй болтлоо туйлддаг байна. Чихрийн шижин нь ганцхан чихэрлэг хүнс болон архи хэтрүүлэн хэрэглэснээс бус, хэт орой унтах, өглөөний нарыг үзэлгүй үд хүргэж босох зуршлаас үүдэх боломжтой болох нь тогтоогдсон. Эрчүүдийн тестостерон ч бас л дээрхийн адил нөлөөллийн дор хэвийн байх ёстой хэмжээнээс багасдаг байна.
Ер нь сүүлийн хэдэн арван жилийн турш энэ даавар нь жилээс жилд шинээр төрж буй эрэгтэй хүмүүст улам багассан дүн байдаг. Энэ нь залуу үеийнхэн улам л эрэгтэй шинж нь багасаж байгаагийн гол шалтгаан болж байгаа. Дээрх хэдхэн жишээнээс харахад бид аль болох байгалийн хэмнэлээр, Байгалдаа ойр, эрүүл эко хүнс хэрэглэж, битүү орон байранд аль болох шигдэлгүй, хөдөлгөөнгүй идэвхгүй амьдралын хэв шинжээс зайлсхийж амьдрахгүй бол яваандаа бүгд стресс депресст дарлуулсан эр эм нь мэдэгдэхгүй, үр удмаа үлдээх чадваргүй, мөхөхөөс өөр аргагүй үндэстэн болох аюул нэг их холгүй байна шүү...
Өглөөний 6-12 цагийн хооронд бүхий л булчирхайн идэвхжиж, эрч хүчээ нөөцөлж авдаг цаг. Гэхдээ энэ нь байгалийн гэрэл буюу нар үзэж байж, (гэхдээ нарны шил зүүлгүйгээр шүү) тэгж идэвхждэг байна. Мөн аль болох ГМО бус хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь маш чухал. Үндсэндээ аль болох дотоодын эрүүл эко үйлдвэрлэлийг төрөөс дэмжих нь үндэсний дархлаа, генийг хамгаалах нэг чухал асуудал болж байна даа.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.