ОХУ, Саудын Арави нууц хэлэлцээрт хүрчээ

2015 оны 02-р сар 05-нд 07:53 цагт
Мэдээний зураг,

Саудын Арави болон ОХУ нууцаар хэлэлцээ хийсэн тухай “New York Times” сонин Саудын Арави болон Америкийн нэрээ нууцалсан албаны хүмүүсийн баримтад тулгуурлан мэдээлжээ. Уг баримтын дагуу нууц элэлцээний агуулга Саудын Аравийн зүгээс газрын тосны үнийг өсгөх талаар арга хэмжээ авсанд хариу барьж Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг ОХУ-ын удирдлагад ятгах явдал байв.

“Хэрвээ газрын тосны үнэ Сирид энх тайваныг авчирч чадвал Саудын Аравийн хувьд ийм гэрээ байгуулахаас буцах шалтгаан байхгүй” гэж нэрээ нууцалсан дипломатч хэлснийг тус сонин уламжилжээ.

Гэхдээ эдгээр хоёр болзол хоорондоо хэр уялдаатай нь тодорхойгүй байгааг саудчууд шууд хэлж байна. Хэлэлцээг олон удаа хийсэн нь нотлогдсон боловч ямар нэгэн тодорхой үр дүнд хүрээгүй аж. Тухайлбал, Саудын Аравийн төлөөлөгчдийн өнгөрсөн оны 11 дүгээр сард Москвад хийсэн айлчлалын гол зорилго нь Сирийн асуудлыг хэлэлцэх байжээ.

Саудын Аравийн хаан Абдулла нэгдүгээр сарын сүүлээр таалал төгссөн билээ. Тус улсын шинэ хаан өмнөх хааны бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

all24news.ru

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.