Сумандаа нэхийгээ боловсруулж эхэллээ

Twitter Print
2019 оны 10-р сар 16-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Увс аймгийн Түргэн сумын “Баян-Эрдэнэ рашаант хайрхан” хоршоо нэхий боловсруулах цехтэй болсон байна.

Уг цех энэ сарын 15-нд ашиглалтад орж, нээлтээ хийжээ. Эхний ээлжинд Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс цехийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, сумын Засаг дарга, хоршоотой гурвалсан гэрээ байгуулан ажиллахаар болсон байна. Ингэснээр үнэгүйдээд байсан нэхийг үнэ хүргэх боломж бүрджээ.

Тус цех нь жилд 8000 ширхэг нэхий боловсруулах хүчин чадалтай аж. “Баян-Эрдэнэ рашаант хайрхан" хоршоо нь Увс аймгийн хөдөө аж ахуйн загвар хоршоодын нэг юм.  

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.