Тайваньд онгоц осолдож, 9 хүн амиа алдав

Twitter Print
2015 оны 02-р сар 04-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

"TransAsia" иргэний агаарын тээврийн компанийн онгоц Тайванийн нийслэл Тайпей хотын ойролцоох гүүрийг мөргөж осолджээ. Орон нутгийн нислэгийн уг онгоцонд нийт 58 хүн зорчиж явсаны 8 нь амиа алдаж, хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн байна. Аврах багийнхан онгоцны сэгэнд гацсан 30 гаруй хүнийг гаргаж авахаар шуурхай ажиллаж эхэллээ. ATR-72 онгоц Тайпей хотын Сонгшан нисэх онгоцны буудлаас Кинмен арал руу явж байжээ. 

Онгоцны 58 зорчигчийн 5 нь багийн гишүүд, үлдсэн 31 нь Хятадын жуулчид байсан ажээ. Хятадын жуулчид Кинмен арлаар дамжин гэртээ харих гэж байсан юм. Өнгөрсөн долдугаар сард "TransAsia" компанийн онгоцны хүчтэй шуурганы улмаас Тайванийн Пенгху аралд осолдож, 48 хүн амиа алджээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.