Эмний тоо юуг анхааруулдаг вэ?

Twitter Print
2015 оны 02-р сар 05-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Эмийг буруу хэрэглэвэл өвчнийг анагаах биш харин ч эсрэгээрээ хор болдог. Эмийн заавар гэдэг хамгийн чухал. Эмийн ар талын тоо анхааруулга зөвлөгөөг заадгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл энэ талаарх хэрэгтэй зөвлөгөөг танд хүргэж байна. 

1- Нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж тэмдэг илэрвэл машин жолоодох, суурь машин ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй.

2- Эмийг хэрэглэхдээ согтууруулах ундаа бүү хэрэглэ. Ер нь ямар ч эмийг согтууруулах ундаатай бүү хэрэглэ.

3- Сүү, төмрийн бэлдмэл зэргийг уг эмтэй хамт хэрэглэж болохгүй. 

4- Зөвхөн эмчийн заавраар хэрэглэхээ болино.

5- Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ.

6- Уг эм шээсний өнгө хувиргадаг.

7- Эмийг галаас хол хадгална. 

8- Хэлэн доор тавьж хэрэглэнэ.

9- Хоногт 8-аас илүү шахмал хэрэглэж болохгүй. 

10- Хоногт 3, 7 хоногт 6-аас илүү шахмал хэрэглэж болохгүй. 

11- Хоолны дараа, эсвэл хоол идэхээс өмнө хэрэглэнэ.

12- Өлөн үед, эсвэл хоол идэхээс нэг цагийн өмнө хэрэглэнэ.

13- Бага, багаар түрхэх, дусаах. 

14- Эмийг уухаас өмнө сэгсэр. 

15- Ууж хэрэглэж болохгүй. 

16- Тодорхой хугацааны дараа хэрэглэж болохгүй. 

17- Уг эмийг хэрэглэхдээ их хэмжээний ус ууна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.