Та компьютерийнхоо үзүүлэлтийг мэдэх үү?

Twitter Print
2017 оны 05-р сар 08-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Компьютерийн хурд хүч, эд ангиудынх нь үзүүлэлтийг зөвхөн компьютерийн инженерүүд л мэддэг гэж ихэнх хэрэглэгчид үздэг. Тэгвэл та ч гэсэн компьютерийнхаа үзүүлэлтийг мэдэж байх нь илүүдэхгүй. Учир нь: 

- Шинээр компьютер худалдан авах

- Хуучин компьютероо зарах

- Компьютертоо сэлбэг, дагалдах хэрэгсэл худалдан авах

- Компьютертоо нэмэлт төхөөрөмж суулгах (жишээ нь камерын хяналтыг компьютертоо суулгах, компьютероо телевиз эсвэл проектортой холбох г.м.)

- Компьютероо интернэтэд холбуулах

- Шинээр тоглоом эсвэл программ суулгах (учир нь тухайн программ эсвэл тоглоомны шаардлагыг (requirements) таны компьютерийн хүчин чадал хангахгүй бол суухгүй тал бий) зэрэг тохиолдолд компьютерийнхоо хурд, хүч зэрэг үзүүлэлтүүдийг мэдэж байх нь танд хэрэгтэй болов уу гэж энэ зөвлөмжийг орууллаа.

Компьютерийн үзүүлэлтийг олон янзаар мэдэж болох ч доорх арга нь хамгийн хялбар бөгөөд хурдан нь юм:

1. Start -> Run (Start цэсээр орж Run-ыг сонгоно. Хэрэв Run цэс байхгүй бол Win+R товчны хослолыг ашиглаарай). Run цонхонд dxdiag гэж бичээд OK дарна:

2. DirectX Diagnostic Tool цонхны OK-г сонгоно:

3. DirectX Diagnostic Tool цонхноос компьютерийнхоо үндсэн үзүүлэлтүүдийг мэдэж болно:

1 - Үйлдлийн систем: 64 битийн Windows 7 Home Premium (32 битийн үйлдлийн систем ч гэж бий, гэхдээ битийн тоо олон байх тусмаа л сайн).

2 - Компьютер үйлдвэрлэгч: Hewlett-Packard.

3 - Компьютерийн загвар: HP Pavilion g7 Notebook PC.

4 - Процессор: Intel(R) Core(TM) i3-2350M CPU @2.30GHz (4 CPUs), 2.30GHz.

5 - Рам буюу шуурхай санах ой: 4096MB RAM.

6 - Дүрсний карт: Intel(R) HD Graphics Family.

7 - Дүрсний картны санах ой: 1696MB (сүүлийн үеийн тоглоом эсвэл график, видео программ дээр ажиллахад чухал үүрэгтэй).

8 - Дэлгэцийн нягтрал: 1600х900.

Харин компьютерийнхоо хард буюу хатуу дискний багтаамжийг тодорхойлох нь бүр ч хялбар.

www.fox.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • eegii

      (103.10.23.127) 2017-07-25 22:43
      • 0
      • 0

      dursiin kartiin sanah oi gedgiig n angilaar heleed ogooch

      Хариулах

    • Pravin

      (190.142.248.4) 2015-03-31 11:28
      • 0
      • 0

      Great hammer of Thor, that is poruwfelly helpful!

      Хариулах