Атлантид хотыг Бермудын гурвалжин залгижээ

Twitter Print
2013 оны 12-р сар 06-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

В Сети появилось видео найденной на дне Бермуд Антлантиды

Канадын эрдэмтэд Бермудийн гурвалжны Кубын эрэг дагуу далайн гүнээс маш сонирхолтой олдвор илрүүлээд байна. Энэ нээлт ертөнцийн нэгэн нууцыг тайлах эсэх тухай маргаан өрнүүлж эхэллээ. Далайн ёроолд  сфинкс бүхий дөрвөн пирамидыг хүрээлсэн бүхэл бүтэн хот байгаа бөгөөд 600 фут гүнд оршиж байгаа эртний энэ Атлантид хот 10,000 жилийн настай гэж эрдэмтэд үзэж байна. Сонирхолтой нь дөрвөн пирамидын нэгийг шилээр бүтээсэн байжээ. Бермудийн гурвалжны төв хэсэгт асар том хот суурин оршиж байгаа тухай арваад жилийн өмнөөс мэдэж байсан боловч Кубын пуужингын хамгаалалтын бүсээс шалтгаалан эрдэмтэд судлаачид энэ хязгаарт нэвтэрч чаддаггүй байсан байна. Газар хөдлөлийн улмаас далайн гүнд орсон эртний энэ хот  Атлантидын домогтой холбоотой болох нь гарцаагүй. Далайн гүнд шумбагч роботоор авсан дүрс бичлэгээс барилга байгууламжын ханан дээр бичсэн дүрс бичээс хүртэл тод харагдаж байгаа аж.

"Атлантид хотын энэ олдворыг судалсан цагт хүн төрөлхтний түүхийг өөрчлөх нээлт болох болно" гэж судалгааны багийн удирдагч, эрдэмтэн Мариан тэмдэглэж байна. Энэ онцгой өндөр соёл иргэншилтэй нийгмийн сүйрэл мөстлөгнийн эрины төгсгөлд буюу далайн төвшин одооны хэмжээнээс бараг 400 фут доор байсан үед болсон гэж эрдэмтэд дүгнэж байгаа ажээ. Тэрчлэн Атлантидын эртний соёл иргэншил өнөөгийн бидний хөгжил дэвшлээс хамаагүй өндөр байсныг хотын олдвор гэрчилж байгаа ч байгалийн гамшгаас яагаад аврагдаж чадаагүй нь таавар болон үлдэж байна .

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.