"Таван өнгийн хадаг”-ны мөн чанар

Twitter Print
2017 оны 09-р сар 19-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Дээр үед хөрөнгө чинээ ихтэй айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээнийхээ дээр дэлгэж, архиныхаа дээжээс цөгцөнд хийж дээжлэн тавиад, эвхмэл сураа авдартаа хадгалдаг байсан аж. “Таван өнгийн хадаг”-ийг хадгалж, буян тогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтүвшин явахыг билэгддэг.

Таван өнгийн хадгийг дараах зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.

Цагаан хадаг: Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билгэшээдэг. Цагаан өнгийн хадгийг хамгийн сайн сайхан, хүндэтгэдэг хүндээ өргөн барьдаг.

Шар хадаг: Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ. Шар өнгийн хадгийг багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барьдаггүй.

Улаан хадаг: Гал голомт бадран дээшлэхийн билгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ. Улаан өнгийн хадгийг Бурхан шашны таван махбодийн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй .

Цэнхэр хадаг: Мөнх тэнгэрийн өнгө, амар тайвны билэгдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ. Цэнхэр өнгийн хадгийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд өөр хоорондоо ах дүүсдээ барьж золгодог.

Ногоон хадаг: Дэлгэрэн арвижихын билэгдэлтэй. Ногоон өнгийн хадгийг бурхан шашны 5 махбодийг билэгдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй.

Дээрх билэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архи хадаг хоёрыг цуг хадгалваас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах билгэдэл оршино хэмээдэг байна.

www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Мөнгөншагай.Ү

      (66.181.181.202) 2017-10-22 11:41
      • 0
      • 0

      Таван өнгийн хадгийг би ойлгосон шүү

      Хариулах

    • Soongo

      (103.229.120.82) 2017-01-08 04:38
      • 0
      • 0

      Маш товчхондоо, ногоон-зүлэг + улаан-гал + цагаан-сүү + шар-нар + цэнхэр-тэнгэр юм даа, байрлалаа энэ утгаар хадгаа давхарлаад бурхан шүтээн дээрээ тавьна даа,

      Хариулах

    • Ү.Мөнгөншагай

      (66.181.182.159) 2017-10-21 22:22
      • 0
      • 0

      Тийм үү

      Хариулах