Манай тамирчид олимпийн эрхийн оноогоо дээшлүүлжээ

Twitter Print
2015 оны 02-р сар 03-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн "Оюутны универсиад-2015" өвлийн спортын 27 дугаар их наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Манай улсын оюутан тамирчин Б.Амарсанаа /ШУТИС/, Б.Ачбадрах /МУБИС/, О.Гантулга /БХИС/ нар хувийн дээд амжилтаа ахиулан Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан байна.

Тэд энэхүү амжилтаараа Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ орох FIS оноогоо дээшлүүллээ. Монгол Улсын оюутны баг тамирчдын бүрэлдэхүүнд ОУХМ Б.Бямбадорж /Үндэсний БТДС/, Б.Амарсанаа /ШУТИС/, Б.Ачбадрах /МУБИС/, О.Гантулга /БХИС/ нарын эрэгтэй цаначид, эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг /Үндэсний БТДС/, Ж.Халиунаа /МУБИС/ нарын зургаан тамирчин 31 орны оюутан тамирчидтай уралджээ. 

М.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.