“Бүжиглэгч Бороо” хэмээх хээлтэй гүү 4.2 сая фунт стерлингээр зарагдлаа

Twitter Print
2013 оны 12-р сар 06-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

“Морин тойруулгын уралдааны аварга “Бүжиглэгч бороо” хэмээх хээлтэй гүү 4.2 сая фунт стерлингээр зарагдлаа. “Бүжиглэгч бороо”-г алдарт Фрэнкэл хэмээх хурдан азаргатай хээлтүүлгэнд оруулсан байсан тул дуудлага худалдаагаар ийм үнэд хүрлээ” хэмээн дэлхийн олон сонин, мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.

                                    

Оаксын уралдаанд түрүүлж байсан “Бүжиглэгч бороо” 2011 онд уралдахаа больсон бөгөөд түүнийг Жон Фергусон хэмээх уяач эзэмшиж байгаад дуудлага худалдаанд оруулсан юм. Годольфин зүчээний эзэн Шейх Мухаммед “Бүжиглэгч бороо”-г ийнхүү 4.2 сая фунтээр худалдаж авлаа. “Бүжиглэгч бороо” ийм өндөр үнэд хүрсэн шалтгаан нь алдарт Фрэнкэл азарганы үр төлийг тээж байгаа бөгөөд ирэх 2-р сард унагалах юм байна. Фрэнкэл нь одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн моринд тооцогдож байгаа бөгөөд өнгөрсөн жил 14 уралдаанд дараалан түрүүлсэн амжилттай байна.

 

“Бүжиглэгч бороо” гүү эзэн асан Фергусон Шейх Мухаммедаа асар их хөрөнгө мөнгөний эзэн болголоо гэж ажиглагчид үзэж байна.

“Бүжиглэгч бороо” нь ах, дүү Мартин болон Лийгийн эзэмшиж байсан “Данехилл Дансер” хэмээх 2011 онд болсон Британийн хамгийн шилдэг гүү шалгаруулах уралдаанд аман хүзүүнд орж байсан алдартай гүүний үр төл юм.

“Бүжиглэгч бороо” Оаксын уралдаанд түрүүлсэн нь түүнийг ийм өндөр үнэ хүргэх шалтгаан биш харин алдарт Фрэнкэлийн үр төлийг тээж яваа нь үнэд хүрэх гол шалтгаан болсон гэдгийг дуудлага худалдаанд оролцогчид хэлж байлаа. Ийнхүү “Бүжиглэгч бороо” сүүлийн 50 жилийн хугацаанд Европ тивд болсон дуудлага худалдаанаас хамгийн өндөр үнэ хүрсэн бүх цаг үеийн 2 дахь гүү болж байна.

                            

Харин Фрэнкэл азарга нь Саудын Арабын ханхүү Халед Абдуллагийн эзэмшлийн морь бөгөөд нэр хүндтэй 14 уралдаанд бүгдэнд нь түрүү авсан юм. Фрэнкэл хамгийн сүүлд өнгөрсөн жил нэр хүндтэй Аскотын уралдаанд түрүүлснээр дахин уралдахаа больсон юм. Фрэнкэлтэй гүүгээ хээлтүүлгэнд оруулахыг хүсвэл түүнд 125 мянган фунт төлөх шаардлагатай юм байна. Энэ жилийн төгсгөл гэхэд л Фрэнкэл азарга үржүүлгэнд орсноороо нийт 15 сая фунтын ашгийг эзэндээ авчирсан бөгөөд энэ нь 5 удаа нэр хүндтэй уралдаанд түрүүлсэний шагналаас ч илүү мөнгө юм. Фрэнкэл азаргыг алдарт уяач агсан Сир Хенри Сесил уяа сойлгыг нь тааруулж байсан байна.

Ш. Анхбаяр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.