Манай тамирчид Өвлийн спортын II наадмын эхний өдөр зургаан медаль хүртжээ

Twitter Print
2015 оны 02-р сар 02-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

Канад улсын Кюбек хотноо дэлхийн ахмад тамирчдын Өвлийн спортын II наадам өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн билээ. Энэхүү наадамд манай ахмад тамирчид оролцохоор эх орноосоо мордсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл манай тамирчид тэмцээн эхний өдрөө л гүйлтийн тэшүүрээр зургаан медаль хүртсэн гэх баяртай мэдээ бидэнд ирлээ.

Тодруулбал ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500 метр, 1500 метр тус бүрт нь алтан медаль, Спортын мастер Н.Эрдэнэтуяа 500 метр, 1500 метр тус бүрт нь хүрэл медаль, спортын мастер Д.Санчирбилэг 500 метрт алтан медаль, 1500 метрт хүрэл медаль нийтдээ зургаан медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн байна.

Ийнхүү манай баг тамирчид Канад улсын Кюбек хотын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот тугаа мандуулж, медалийн буухайг амжилттай эхлүүлээд байна.

Манай тамчирчид маргааш 1000 метрийн тэшүүрийн гүйлтийн уралдаанд хүчээ сорих юм. Нийт баг тамирчиддаа улам их амжилт хүсье.

М.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.