Амралтын өдрийн дугаарын хязгаарлалтыг 3014 жолооч зөрчжээ

Twitter Print
2015 оны 02-р сар 02-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

2015 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 380  дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгдсэн байна.  

Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 14  гарч, 1 хүн нас барж  16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 146 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай”А\74 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсны дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд өглөөний 10.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн  хяналт тавьж ажиллалаа. Энэ хугацаанд хязгаарлалттай бүсэд, хязгаарласан дугаартай  тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 3014 жолоочийн зөрчлийг илрүүлж, торгуулийн арга хэмжээ авчээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.