Номтой ч юм шиг, номгүй ч юм шиг Н. Номтойбаяр гомдоллов

Twitter Print
2014 оны 12-р сар 06-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Хутганы хэрэгт татагдаад байгаа УИХ-ын гишүүн Н. Номтойбаярын талаар түүний туслахаар ажиллаж байсан Б. Батзориг одоогоос хэдэн жилийн өмнө мэдэгдэл хийгээд дараа нь  эх орноосоо дүрвэсэн юм.

Тэгвэл Б.Батзориг нь саяхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандан “Би Н. Номтойбаярын талаар ямар ч худал зүйл яриагүй. Youtube.com дээр тавьсан өөрийнхөө хийсэн мэдэгдэлд хэзээд үнэнч байна.

Харин миний мэдэгдлийн дагуу хууль хяналтын байгууллагынхан Н. Номтойбаярыг шалгаасай гэж хүсч байна. Үүнийг Мунзуй хэмээх Г. Нямдорж гээд эхнээсээ гэрчлэх хүн зөндөө гарч ирнэ. Үнэн мөнөөр нь шалгаасай л гэж хүсч байна” гэсэн утгатай мэдээллийг өгсөн юм.

Харин уг мэдээлэлд эрхэм  гишүүн Н. Номтойбаяр хариу барьж “Б.Батзориг бол УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяртай хуйвалдан сонгуулийн үеэр миний нэр хүндэд нь халдаж, сонгогчдийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого хийсэн. 

Б.Батзориг 100 сая төгрөгийн мөнгөн тохироог нэр дэвшигч  Ц.Шинэбаяртай хийсэн боловч, хэлсэндээ хүрэлгүй мянган ам.доллар өгсөн гэх яриаг иргэн Б утсандаа хурааж авсан бичлэг бий. Тэрхүү бичлэгийг нь олон нийтэд дэлгэнэ” гэх утгатай тайлбар хэлж суугаа.

Тэгвэл хууль хяналтын байгууллагаас дээр нэр дурдсан хүмүүстэй холбоотой мэдээллийг ч нягтлан шалгаж байгаа гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.

Түүнээс гадна эрхэм гишүүн Н. Номтойбаяр Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгтэд  хандан хүсэлт хүргүүлээд буй.

Тэрбээр “Намайг танхайрсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн. Намайг шалгах асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр, шуурхай шийдэж өгнө үү" гэжээ.

Түүнчлэн  "гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шалгаж байна” гэсэн мэдээллийг түгээсэн нь танай салбарынханы хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна” хэмээн гомдол мэдүүлжээ. Харин ЦЕГ-ын дарга Б. Билэгт эрхэм гишүүний хүсэлтэд ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна.

Баавгай агнасан, охид эмэгтэйчүүдийн эрхэнд халдсан гэх дуулианд үргэлж нэр холбогдож ирсэн эрхэм гишүүн Н. Номтойбаярын энэ жилийн хутга шөвөгний хэргийг өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байсан ч мөрдөн байцаалт дутуу, хуулийн дагуу хийгдээгүй хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм.

Сануулахад, тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн ресторанаар үйлчлүүлэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан  хэрэгт холбогдсон юм. Иргэн 36 настай Б-ийн цагдаагийн  байгууллагад гаргасан гомдлын дагуу түүнд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

Мөрдөн байцаалтын шатанд УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр, түүний найз гэх мунзуй хочит Г. Нямдорж нарыг хамтад нь яллагдагчаар татсан. Өөрөөр  хэлбэл өөрсдийгөө “хохирогч” гэж мэдэгдэж байсан ч тэднийг тухайн газарт хоёулаа танхайрсан гэж үзжээ. Гэхдээ Мунзүй Ц. Нямдорж, эрхэм гишүүн хоёрын хэн нь үнэн ярьж буйг тун удахгүй шүүхийн байгууллага тогтоохоор бидэнд тодорхой болох биз ээ.

 

Сэтгүүлч .

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.