Ерөнхий сайд үг хэлнэ

Twitter Print
2015 оны 02-р сар 02-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Жил бүр болдог энэхүү семинараар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох юм. Мөн  аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлгөчдийн хурлын дарга, Засаг дарга нар салбарын төсвийн ерөнхийлөн захирагчидтай гэрээ байгуулна.

Хоёр өдөр үргэлжлэх тус семинарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцож, үг хэллээ. Өнөөдөр  сайд нар өөр өөрийн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ болон орон нутгийн анхаарах асуудлаар  семинарт оролцогчидтой санал солилцож байна. Маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг семинарт оролцож, үг хэлнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • koby

      (112.72.13.196) 2015-02-02 12:28
      • 1
      • 0

      70000 myngaa avya saidaaa ygd ulsiin sur uguhgui bgam be

      Хариулах