Байгалийн гамшгийг урьдчилан мэдэх боломж бүрдлээ

Twitter Print
2013 оны 12-р сар 06-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

Манай улс БНСУ-ын тусламжтайгаар газар хөдлөлт, цунамийн аюулыг урьдчилан мэдэрч, мэдээ өгдөг системтэй боллоо. Онцгой байдлын ерөнхий газарт "Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах" төсөл хэрэгжүүлээд байсан юм. Төслийн эхний шат дуусаж, өчигдөр нээлтээ хийжээ. Гамшгийн аюулыг олон нийтэд эрт зарлан мэдээлэх дэвшилт техник, технологи эх орондоо нэвтрүүлэх зорилгоор Засгийн газар 11.6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан байна. БНСУ-ын Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй "Цахим засаглал" хөтөлбөрийн нэг хэсэг юм.Төслийг боловсруулахдаа гамшгийн аюулыг амжиж анхааруулах, зарлан мэдээлэх тогтолцоо өндөр хөгжсөн Зүүн өмнөд Азийн орнууд болон Япон, Тайланд, БНСУ ямар технологи ашиглаж байгааг судалсан аж. ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газар, Одон орон, геофизик судалгааны газар гамшгийн мэдээллийг боловсруулж, ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвд хүргэнэ.

Тус төв мэдээллийг дуут дохиоллын цамхаг, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, МҮОНРТ, "Мобиком", "Скайтел", "Юнител", "Жи-Мобайл", сансрын холбооны "Орбитнэт" компани, FM радионуудаар шууд дамжуулах юм байна. Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг ОБЕГ-т шинээр байгуулсан. Энэ төвийн 20 албан хаагч гамшгийг зарлан мэдээлэх системийг хариуцан ажиллах гэнэ. Одоогоор 18 хүн үүрэгт ажилдаа оржээ.

 Д. Цэндээ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.