Реппер Цэцэ сайн үйлийг амжилттай хэрэгжүүллээ

Twitter Print
2015 оны 02-р сар 02-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

Монголын хип хоп урлагт шинэ содон уран бүтээлүүд гаргаж, гаргасан уран бүтээл болгон нь залуучуудыг байлдаг дагуулж чаддаг дуучин бол реппер Цэцэ буюу Цэцэнбилэг гэдэгтэй санал нийлэх хүмүүс цөөнгүй бизээ.

Тэгвэл тэрээр ганцхан дуулах урлагт анхаарлаа хандуулах бус нийгэмрүү чиглэсэн олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог манлайлагчдын нэг. Дуучин залуу маань саяхан "Ном ба ирээдүй" нэртэй хандивын тоглолтоо амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү тоглолтын хүрээнд тэрээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын санд хүүхэд багачуудын уншлагын танхимыг тохижуулах төслийг хэрэгжүүлж олон мянган хүүхдийн ирээдүйд гэрэл нэмсэн сайн үйлийг амжилттай хэрэгжүүлжээ. 

Реппер Цэцэ өмнө нь Мобиком компаниас зохион байгуулсан "Зүрх бүхний төлөө" зорилтот хөтөлбөрт "Гэр бүлийн номын сан"-г бий болгох төслөөрөө оролцож байсан ч шалгарч чадаагүй юм. Гэсэн хэдий ч Мобиком корпораци түүний энэхүү бүтээлч санааг үнэлэн 6 сая төгрөгний хандивыг өгч байжээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.