Дөрвөн сартай хүү шинэ гэртэй боллоо

Twitter Print
2015 оны 02-р сар 02-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

“Баянзүрх дүүргийн 23-р хороонд эхдээ хаягдсан дөрвөн сартай хүү гурав хоног хар усаар угжуулж хоол тэжээлийн дутагдалд орсон байдалтай эмээ н.Болормаатайгаа хамт амьдарч байна” гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаад буй.

Дөрвөн сартай хүүг Бат-Орших гэдэг бөгөөд дээрээ ой есөн сартай эгчтэй. Түүний ээжийг н.Батнаран гэх 19 настай бүсгүй бий. Тэрбээр хүүхдүүдийнхээ эцгийг зуурдаар алдаад удаагүй байгаа юм. Хамгийн анх “Монгол тусгал- Залуусын нэгдэл” ТББ-ын судалгааны баг дүүрэг хороодоор судалгаа хийх явцдаа Баянзүрх дүүргийн 23-р хорооны нийгмийн ажилтан санал болгосны дагуу анх гэрт нь очиж бодит байдалтай танилцсан юм байна.

Одоо хорооны зүгээс газрын бичиг баримт болоод уг гэр бүлийн ээж болон хүүхдүүдийг бичиг баримттай болгоод байгаа. Өчигдөр “Оюу-толгой” ХХК-ын ажилчид сайн дурын багтай хамтарч Бат-Орших хүүг шинэ гэр хашаа барьж өгчээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • энги

      (182.160.33.35) 2015-02-02 11:47
      • 0
      • 0

      баярлалаа,сайхан сэтгэлийн үзүүрт шар тос.

      Хариулах