“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлд эхний ээлжинд 1 тэрбум төгрөг хотын төсөвт суулгажээ

Twitter Print
2013 оны 12-р сар 06-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатараа дэлхийн жишигт нийцсэн хот болгож хөгжүүлэх, замын түгжрэл, утааг багасгахад нэмэр болох, залуус иргэдээ унадаг дугуйг сонгож, хөдөлгөөн эрүүл идэвхтэй амьдрахыг уриалсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлийн 2014 оны төсөвт нэг тэрбум төгрөг суулгажээ гэсэн сайхан мэдээ чих дэлслээ. Өнгөрсөн 11-р сарын 6-нд төслийн санаачлагчдын төлөөлөл болох МЗХ, Авто замчин залуучуудын холбоо зэрэг нэр бүхий 9 байгууллагынхан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан УИХ-д өргөн барьж төсөвт суулгуулах хүсэлтээ илэрхийлж байсан, facebook, twitter ашиглан төслийг дэмжиж байгаа их хурлын гишүүдийг саналаа илэрхийлэн мессэж илгээх хүсэлтийг хүртэл явуулаад бужигнуулаад амжсан. Төслийг санаачлагчид 20 гаруй мянган иргэд, залуучуудынхаа санал хүсэлтэд тулгуурласан энэхүү төслөө эхлүүлэх арга зам, гарц, бүхий л боломжийг хайж Нийслэлийн ИТХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-т ханджээ. Мөн нийслэлийн төсөвт дүүрэг болгонд номын сан байгуулах зураг төсвийн хөрөнгийг суулгажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.