Хүргэнээ шинжих ёсон

2017 оны 04-р сар 05-нд 16:55 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал: 

Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэг гуйж уриг барилдахаар тохиролцож Дэй Сэцэнийд Тэмүжинг "хүргэдүүтэй талбиж" үлдээгээд буцсан тухай өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд XIII зууны үед “хүргэдүүтэй талбихуй” мөн "хүргэн" хэмээх хоёр нэр томьёо байсан бөгөөд тийнхүү хоёр янзаар хэлсэн нь бас учиртай юм байжээ.

Хүргэдэ-тэй талбихуй нь ургийн харилцааг тодорхой нэгэн овгийн хөвгүүд, нөгөө охид талын овгоос эхнэр болгон бүүлгаж авахаар тохиролцоод бодохүл бага насны (Тэмүжинг есөн настай байхад) хүргэн хөвгүүнийг эмэгтэй урагт хүргэж түүнийг ирээдүйн эхнэртэй нь хамт байлгаж ижилсүүлэн дасгах зорилготой заншил байхад хүргэн нь үүл хэлэлцээт овогтой ёс төрөө нэгэнт гүйцээж өөрөө үүгуул овогтоо эхнэрээ дагуулан авчирсан хүмүүс юм.

Хүргэдэ-тэй талбихүй, хүргэн хоёр нь аль аль нь хүргэх, оруулах гэсэн утгатай үг бөгөөд эцгийн овгоос эхийн эрхт ёст овогт хөвгүүд очиж харьцах үеийн дурсгал нэр боловч дараа нь эцгийн ноёрхолын үед улиран хадгалагдаж ирсэнийг үзүүлсэн баримт юм.

Монголын угсаатны энэ нэр тухайлбал Баргад хүргэн хөвүүн эхийн урагт өмнө амьдарч эхнэртэйгээ ханьсан анхны хүүхэд төрсний дараа гэргий, хүүхдийн хамт өөрийн төрсөн нутаг, уугуул овогтоо бүцаж ирдэг заншилтай ч холбоотой. Хүргэнээ хэмээх нь охины талд сүй бэлэг төлж хэвшмэл ёс журмыг гүйцээж өөрийн овог буюу гэр орондоо эхнэрээ богтлон авчирч хань түшиг болгохыг эсвэл хүргэн нь ядуу зүдүү тул эд зүйлээр хавчигдан арга буюу баян чинээлэг айлд шурган орж нэгэн насаар тэднийд сууж, тэдний ураг болж явахыг хэлнэ.

Хүргэдэ-талбихуй нь эртний эхийн эрхт ёсны үлдэц бөгөөд сүүл сүүлдээ нилээд өөрчлөгдсөн. Аливаа айлын хүү өсөж эрийн цээнд хүрээд ханиа сонгодог. Монголчууд эрт үеэс хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж охиндоо сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ.

Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Үүнд:

- Алсын хараатай

- Холч ухаантай

- Өршөөнгүй сэтгэлтэй

- Эв найртай

- Эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг сонгох, сайн морь, сайхан эдлэл, хэт хутга, нум сум, хөөрөг, гаанс гэх зэргээр шинжих ёс байжээ.

www.budda.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Nasa

      (73.243.14.224) 2015-12-06 03:40
      • 4
      • 0

      Goeo mashin, alt edlel.unetei bair,alban tushaal umuudaa.

      Хариулах

    • Зочин

      (122.201.26.197) 2017-01-26 13:36
      • 0
      • 0

      Aihtar hersuu uhaantai,zuv uzel bodoltoi hun tuhain hunii edlej hereglej bga zuileer uhaan,setgel sanaag todorhoilj boldog.Unetei chanartai ed heregleseneeree sain gesen sanaa ogt bish.

      Хариулах

    • gaihlaa

      (112.72.13.245) 2015-02-03 11:09
      • 0
      • 0

      odoo ued tgeed yahuu

      Хариулах