Гурван махбодийн онол

Twitter Print
2017 оны 03-р сар 21-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Эдгээрийн мөн чанар нь харилцан үл зохилдовч тэд биеийн шар усны сүв дээр ч хамт оршиж байх бөгөөд үйл үйлдэх нь энэ гурав үгүй бол үл болно" гэсэн бол "Дэсар" зохиолд гурван махбодь гэдэг нь 3 бөгөөд энэ нь төрөлх өөр өөрийн билэг чанаруудаар биеийг барьж байх тул махбод болно гэжээ.

Хий шар бадган нь хүний биед төрөлхөөс тогтож, шороо, гал, ус, хий махбодийн тунгалагаар тасралтгүй хөгжиж байдаг. Өөрөөр хэлбэл Хий, Шар, бадган гурав нь таван махбодийн чанартай эцгийн цагаан, эхийн улаан дуслуудаас хөврөлийн бие тогтохтой хамт үүсч, хөврөлийн хүйгээр дамжин ирэх эхийн идсэн таван махбодын чанартай идээ, ундааны тунгалагаар, хөврөлийн биеийн үндсэн гурван судсыг түшин тасралтгүй төлжих юм.

Хий нь хөврөлийн гол шугамын дагуу байрлах хий махбодьтой, арга билгэ хосолсон чанартай, төв судсанд түшиглэн биеийн доод хэсэгт, шар нь биеийн гол шугамын баруун тал дахь гал махбодьтой, аргын чанартай, арга судсанд түшиглэн биеийн дунд хэсэгт, бадган нь биеийн гол шугамын зүүн тал дахь усан махбодьтой, билгийн чанартай, билиг судсанд биеийн дээд хэсэгт оршдог.

Хий, шар, бадган гурав нь хөврөлийн бие дахь 7 тамир (тунгалаг, цус, өөх, мах, яс, чөмөг, дусал), цул, сав, таван эрхтэн үүсэх, хөврөл өсч бойжих, цусыг түгээх, ялгаруулах гэх мэт бүх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Төрсний дараах хүний бие махбодод явагдах амьсгал авах гаргах, цусыг түгээх, юм зажлах, залгих, хоол боловсруулах, баах, шээх, идэх, уух, явах сэтгэх, бодох, хөдлөх, өгүүлэх, ярих, өсөх, торних, өтөлж хөгшрөх, өвдөх, үхэх зэрэг нь мөн хий, шар, бадганы үйл ажиллагаагаар хийгдэх юм.

Гэхдээ одон зурхайн таван мах бодиос гал махбодийн үйл ажиллагааны төлөөлөл болохын хувьд шар нь биеийн илчийг бий болгох хоолыг боловсруулах, үйлдлийг хийх, хий мах бодын үйл ажиллагааны төлөөлөл болохын хувьд хий нь бүх л үйл хөдөлгөөн шаардсан үйлдлүүдийг нь, шороо ус махбодуудын үйл ажиллагааны төлөөлөл болохын хувьд бадган нус, цэр, салс, дотор чийгийг бий болгох, биеийг илчгүй хүйтэн болгох, бодол оюуныг тогтвортой болгох гэх мэт үйлдлүүдийг тус тус үйлддэг. Хий, шар, бадган нь 5 махбодийн чанартай идээний тунгалагаар биеийн 7 тамирыг төдийгүй өөрсдөө ч тасралтгүй хөгждөг.

Хүний өдөр тутмын идээ ундаа, явдал мөр, цаг улирлын болон бусад олон нөхцлүүдийн үйлчлэлийн дор хий, шар, бадган нь байнга арвидаж хорогддог байна. Гэхдээ энэ арвидал, хоргодол нь хий, шар, бадган гурвын хоорондын болон хий, шар, бадган 7 тамир, 3 хир хоорондын зохистой тэнцвэрт харьцааг алдагдуулахааргүй тодорхой хүрээ хязгаарт явагддаг буюу бие эрүүл оршдог аж. Харин гадаад орчны нөхцлүүдийн хүч хэт их бол тэрхүү хэлбэлзэж байх хүрээ хязгаараас хэтэрч бие мах бод өвчилдөг байна. Хий, шар, бадган нь мөн хүний дотоод сэтгэлээс төлждөг тухай зохиолч "тачаангуугаас хий, уураас шар, мунхагаас бадган үүснэ" гэжээ.

www.sgh.gov.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.