
2015 оны төсвийн тодотголоор автобензин, шатахууны онцгой албан татварыг нэмсэн хэдий ч дотоодын шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгийг албаныхан мэдээлжээ.
Цалин өрхийн төсөвт хүрэхгүй энэ өдрүүдэд бензин, дизелийн татварыг нэмэгдүүлсэн нь ийнхүү нийгэм хөндүүр сэдэв болоод байна. Нөгөө талаас өнгөрсөн хоёр жилд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс шатахуун импортлогч компаниудыг татвараас чөлөөлж, тэрбайтугай 195 тэрбум төгрөгөөр төсөвжүүлсэн.
Зургаан сарын өмнө дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 50 хувиар буурсан. Тодруулбал, зургаан сарын өмнө нэг баррель нь 117 ам.доллар байсан нефть одоогийн байдлаар 58 ам.доллар болж, үнэ нь унаад байгаа.
Шатахууны үнэ хямдрахгүй байгаа талаар ШӨХТГ-ын дарга асан О.Магнай дотоодын нефть импортлогч компаниудад оны өмнөхөн мэдэгдсэн ч одоог хүртэл хариугаа өгөөгүй юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.