Парисчууд байшингийнхаа “өвөрмөц” дээврийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхийг хүсчээ

Twitter Print
2015 оны 01-р сар 29-нд 18:01 цагт
Мэдээний зураг,

Парис хотын албаныхан өөрсдийн хотын барилгуудын өвөрмөц загвар бүхий дээврийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх кампанит ажлыг эхлүүлжээ.

Алдарт зураач Ван Гог болон олон арван уран бүтээлчдийн урам зоригийг бадрааж байсан саарал өнгөөр гоёсон Парисын байшингийн дээврүүд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүргүүлэх магадал тун өндөр байна.

ЮНЕСКО-г “ятгах” энэхүү кампанит ажлыг нийслэлийн 9 дэхь захирагч хатагтай Делфин болон бусад олны танил хүмүүс ирэх долоо хоногт эхлүүлэхээр зэхэж байгаа аж.

Мөн уг ажлын хүрээнд олон нийтийн хотын талаарх үзэл бодлыг илүү нээлттэй болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хотын төвд орших  17-р зууны сүрлэг орон сууцнууд, 19-р зууны Осмэний уран барилгуудын гайхалтай дүр төрхийг төрөлх хотын оршин суугчид төдийгүй жуулчид үзэж сонирхох боломжийг нээхээр төлөвлөж байгаа ажээ.  

Түүхэн үзвэр болон уран барилгын аль алинаараа алдартай энэ хотод дээрх санаачлага нь “хүмүүсийн тэр бүр мэддэггүй соёлын өвийг нь илүү нээлттэй болгох” зорилготой хэмээн хотын удирдлагууд үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн шинээр нээгдэж буй олон арван зоогийн газар, баар, усан сан нь Парис хотод өнгө үзэмж улам нэмж, сайхан харагдуулж байгаа нь уг хотын “хосгүй” барилгын дээврийг жуулчид зорин үзэх нэгэн зүйл болж байгааг хотын захирагч онцолжээ.    

Н.Үүрийнцолмон  www.mongolcom.mn

Эх сурвалж: www.telegraph.co.uk

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.