Л.Гансүхийн хэргийг тусгаарлажээ

Twitter Print
2015 оны 01-р сар 29-нд 15:51 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхийн авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн билээ. Тус газраас хэргийг нэлээд хэд хоног шалгаж хянасан бөгөөд бусдаас нь Л.Гансүхийн хэргийг тусгаарласан байгаа юм байна. 

Ийнхүү тусгаарлаж хянаж байгаа нэрийдлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байж магадгүй гэсэн хардлага олон нийтийн дунд төрөөд байна. 

Түүний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.