
Миний нүдний ухархайгаар заримдаа айхтар хатгуулж өвддөг байсан юм. Ялангуяа толь бичиг гэдэг амаргүй ажилтай ноцолдож байхад ингээд нүдгүй болчих юм биш байгаа гэмээр айхтар нэвт хатгуулах үе байж билээ. Тэр үед "махнаас нүд, яснаас шүд" гэдэг үгийг яс махандаа ортол мэдэрдэг байсан даа.
Эрдэмтэн Д.Цэрэнсодном гуайд тэр тухай ярьтал "гүгэл" гэдэг жижиг мод шиг зүйл өгөөд нүдээ үрээрэй гэсний дагуу үйлдсэн чинь санаа дагаад тэр үү хэдэн жилдээ өвдөхгүй гайгүй явсан. Сүүлийн үед хааяа бас өвдөнө өө. Та нар ч гэсэн өвддөг байлгүй. Тэр болгонд дийлэнх хүмүүс амраар нь сайн өвчин намдаах эм ч уучихдаг байж мэдэх.
Гэтэл жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц гэдэг шиг нүдний ухархайгаар өвдөхөд нүдний био идэвхит цэгэн дарлага их тустай юм байна лээ шүү. Та нар нүдний ухархайн дээд талын ясыг дараад илээд үзээрэй. Тун магадгүй их хөндүүр байж мэдэх юм шүү. Тэр цэгийг л илээд дараад нухаад бай. Ялангуяа ухархайн дээд ясны гол дунд нэг хонхорхой хэсэг байгаа. Өвчний голомт тэнд байж тун магадгүй шүү. Тэрийг дунд хуруугаараа өвчнийг нь намжтал илж дараарай. Нэг мэдсэн чинь нүдний ухархайгаар хатгуулж өвддөг нь ор мөргүй алга болох вий. Туршаад үзээрэй.
Д.Болдбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.