Хөгжмийн хосгүй авьяастай бяцхан Моцарт

Twitter Print
2018 оны 09-р сар 28-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

XVIII зууны хүн төрөлхтний гайхамшиг болсон Моцартын амьдрал, адал явдалт дурсамжууд нь өнөөгийн бидний үед түүх болжээ. Австрийн хөгжмийн суут зохиолч Моцартын хөгжмийг хаврын урь, нарны гэрэл, залуу нас, гэгээн сайхан болгонтой зүйрлэх нь олон байдаг.

Тухайн үеийнхэн нь: "Моцарт бол XVIII зууны гайхамшиг" хэмээн бишрэн хэлдэг байжээ. 35 насандаа хүн төрөлхтөнд хосгүй гайхамшигтай 626 бүтээлээ үлдээсэн алдар суут хөгжмийн зохиолч Моцарт 1756 оны 1-р сарын 27-нд өдөр Сальцбург хотод мэндэлжээ. Түүний эцэг Леопольд Моцарт нь алдартай хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч байсан төдийгүй тэр үеийн Сальцбургийн сүмийн хийл хөгжмийн гарамгай сайн багш байсан юм.

Бяцхан Моцарт

Моцарт 3 настайдаа хөгжим сурч, 4 настайдаа анхны бүтээл жижиг аязуудаа зохиож эхэлжээ. Моцарт нь 6 нас хүртлээ эгч Наннерлийн хамт хөгжмөө давтдаг байсан бөгөөд тухайн үеийнхээ өсөж яваа хөгжмийн зохиолчдын нэг төдийгүй даралтат хөгжмийг гайхамшигтай эзэмшсэн байна. 1762 онд Леопольд хүүгээ Вена хот дахь эзэн хааны ордны хөгжимчин болгосон бөгөөд 1763-1766 онд тэрээр хүүхдүүдээ дагуулан Европоор аялан тогложээ.

Моцарт 10-аас 17 нас хүртэлх хугацаанд ихэнх алдартай хөгжмийн зохиолчдыг гүйцэж хөгжимдөх чадвараараа тэднийг хол орхижээ. Тэрээр 1766-1769 онд  өөрийн анхны дуурь болох Bastien und Bastienne -г туурвижээ.  

Моцарт 1769 оноос буюу 14 настайгаасаа өөрийг нь үргэлж дагалдан явдаг аавтайгаа хамтран дуурийн зохиол бичиж эхэлсэн байна. 1773-1777 онд тэрээр Моцарт Сальцбургийн сүмийн хөгжмийн удирдаачаар ажиллаж байв. 1773 онд Хиеронимус Коллоредо сүмийг толгойлох болсон үеэс бяцхан Моцартын оронд хөгжмин өөр удирдаач ажилд авчээ. Тэрээр бяцхан Моцартын авъяас чадварыг ойлгосонгүй. 1777 онд Моцарт Мюнхенд Вuffa La Finta Giardinire дууриа амжилттай тавьсан хэдий ч түүний амьдралд төдийлөн өөрчлөлт гараагүй юм.

Сальцбургт байх хугацаанд Моцарт Хийлийн 6 концерт, 22-30 дугаар симфонио (энэ 9 сифони дотор алдарт 29 дүгээр симфони багтана) туурвисан байдаг. Ээжийнх нь гэнэтийн үхэл түүнийг гүн цочролд оруулсан байна. Тэрээр Парист байхдаа үлээвэр хөгжмийн 4 соло,  оркесторт зориулсан симфони, лимбэ, босоо ятганд зориулсан концерт, найрал хөгжим болон балетийн хөгжим зэргийг бичиж туурвижээ. Үүний зэрэгцээгээр мөнгө олохын тулд тэрээр хөгжмийн хичээл зааж байлаа. 1778 оны 7 дугаар сарын 31-нд тэрээр Парисаас бичсэн захидалдаа “Би бүхэл өдөржингөө ярих ч завгүй, хөгжмийн ертөнцөд амьдарч байна. Би сурч, туурвиж, бясалгах дуртай” гэжээ. 1779-1781 онд Моцарт Сальцбургт буцаж ирээд оркестрийн удирдаач, хийлч хөгжимчнөөр ажиллажээ. 

Хөгжмийн түүхэнд гайхамшигт тооцогдох бүтээлүүдээ туурвиж эхэллээ

1781-1791 онд Моцарт Вена хотод байхдаа дэлхийн хөгжмийн түүхэнд гайхамшигт тооцогдох бүтээлүүдээ туурвисан билээ. Тэрээр маш их үр бүтээлтэй ажиллаж 6 симфони, үүний дотор алдарт сүүлийн 3 багтдаг. Эдгээр нь 39-р бималь мажёр, 40 дүгээр G минор, 41 дүгээр С мажёр юм. Моцарт энэ 3 бүтээлээ 1788 оны зуны 6 долоо хоногт тэмдэглүүштэй их хүч зарцуулан бүтээжээ. Чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан бүтээлүүд нь түүний 1780 оноос өмнө туурвисан бүтээлүүдийг хол давсан юм.

1785 онд Гайдн-д зориулсан 6 дөрвөлөө нийтлүүлсэн (387, 421, 428, 458, 464 ба 465-р концертууд) болон Hoffmeister дөрвөлийг 1786 онд нэмж зохиожээ. Prussia-н хийл тоглодог байсан хаан Фредирик Уиллиам-д зориулан 1789 онд сүүлчийн 3 дөрвөлөө (575, 589 ба 590-р концерт) бүтээсэн байна. 

Моцартын бүтээлүүд нь Гайдны тогтоосон стандартыг нэгэнт давжээ. Мөн төгөлдөр хуурын 2, дөрвөл хийлийн 7 сонат, сүүлийн төгөлдөр хуурын гурвал, төгөлдөр хуур, үлээвэр хөгжмийн тавал болон амьдралынхаа сүүлийн 5 жилд зохиосон сүүлийн чавхдаст хөгжмийн тавал, кларинетийн тавал зэрэг нь гайхалтай бүтээл хэмээн үнэлэгддэг билээ. Энэ 10 жилд төгөлдөр хууранд зориулсан ихэнх бүтээлээ туурвисан бөгөөд эдгээр нь сонгодог концертыг өндөр түвшинд гаргажээ. Тэрээр Бахын чавхдаст хөгжимд зориулсан зарим бүтээлүүдийг нь хянаж өгчээ.

Мөн Ханделын Acis, Galatea, Messiah, болон Alexander-н баяр зэрэг бүтээлүүдийг нь ч хянаж өгч байжээ. Jupiter симфони, Гайхамшигт лимбэ, Гашуудлын дуун зэрэг бүтээлүүддээ Сontrapuntal аргыг ихээр ашигласан нь тухайн үеийн Моцартыг илэрхийлж чадсан юм.

Моцартын гар бичмэл

Сүүлийн бүтээлүүддээ тэрээр Сontrapuntal аргыг шууд Тextures биш маш нарийн ашигласан байдаг нь маргаангүй Bach, Handel нарын бүтээлүүдтэй холбоотой.. Дуурийг төдийлөн ойшоож үздэггүй байсан үед Моцарт өөрийнхөө бүтээлүүдээр дамжуулан урлагын бие даасан нэгэн төрөл болгож чадсан юм. 

Герман, Италийн дуурийн номыг үзээд тэрээр дуурийг өөрийн эрч хүчтэй илэрхийлэлдээ тохируулж болохыг ойлгожээ. Эхний чухал үр дүн нь Die Entführung aus dem Serail нэртэй Герман дуурь (1782 он Seraglio-с орчуулсан нь) байсан юм. Ари дууны зэрэгцээ утгын тайлбарыг гайхамшигтайгаар уялдуулж чадсан нь зохиолын баатруудын харилцаа холбоог тод илтгэн гаргах боломжыг тавьжээ. 

Моцарт Италийн дуурьт буцаж ирэхдээ жинхэнэ урлагийн төлөөлөгч болох Lorenzo da Ponte-тай учирсан нь их аз завшаан байлаа. Моцарт Понтетой ажиллаж байх хугацаандаа түүний алдартай 3 дуурийг хянасан юм. Le nozze di Figaro (1786, The Marriage of Figaro), Don Giovanni (1787, for Prague), Cosi fan tutte (1790). Figaro нь Pierre Caron de Beaumarchais-г хөгжимдөхөд болон дуурийн шаардлагад нийцүүлж өгсөн байна. 

Хөгжмийн түүхэнд Моцартаас гадна хэдхэн зохиолч л тэр үед дээрх маягаар бүтээл туурвисан бөгөөд хүрсэн болгоноо амиллуулж чаддагаараа Моцарт гайхагдаж байжээ. Түүний туурвисан болон зассан бүтээлүүд үзэгчдээс өндөр үнэлэлт авч дуурийн хөгжилд онцгой нөлөө үзүүлжээ. 

Cosi fan tutte дуурийн санааг дурласан хосын хоорондох үнэнч сэтгэл дээр тулгуурлан эмгэнэлт байдлаар илэрхийлжээ. Тэрээр өөрийн сүүлчийн дуурь болох "Гайхамшигт лимбэ" (1791)  тухайн үеийн театрын элементүүдийг нарийн холбож ардын дуунаас Италийн Сoloratura хүртэлх хөгжмийн мөн чанаруудыг утга төгөлдөр уялдуулж чаджээ. Найруулагч Emanuel Schikaneder нь Freemasonry-н элементүүдийг орлуулсан бөгөөд тухайн үеийн улс төрийн хандлагыг ч бас тусган харуулсан байна. 

Өвчин ба үхэл

Түүнийг үхэлд хүргэсэн өвчний тухай нэлээн хэдэн яриа байдаг ч яг аль нь үнэн болохыг хэн ч мэдэхгүй билээ. "Гайхамшигт лимбэ"-ээ дуусгаад Моцарт өөрийн сүүлийн ажил болох “Гашуудлын дуун”-д анхаарлаа хандуулсан. 9-р сарын сүүлээр “Шидэт лимбэ” анх удаа тайзнаа тавигджээ. Харин Моцарт гашуудлын дуулалыг дуусгахын тулд ажилласаар л байжээ. Магадгүй тэр өвчтэй байснаа ухаарсан биз, тэгээд өөртөө зориулж гашуудлын дуулалаа бичсэн ч байж магадгүй юм. Гэвч тэр дуусгаж чадалгүй 1791 оны 12 сарын 5 нд нас барсан юм. Түүнийг нийтийн оршуулгын газар нутаглуулжээ. Тэрээр Френц, Карл гэдэг 2 хүүтэй байсан юм. "Гашуудлын дуун" дуурийг түүнийг нас барсаны дараа л бүрэн гүйцэд 3 үзэгдэлтэйгээр уг дуурь тавигджээ. 1782 онд түүний эхнэр Constanze болон шавь Franz Sussmayer нар нь Моцартын сүүлчийн бүтээлийг нь дуусгасан байна. 

Бэлтгэсэн: Г.Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох