Нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаас арилжааллаа

2015 оны 01-р сар 26-нд 18:19 цагт
Мэдээний зураг,

Монголбанк нэг долоо хоногтой 23 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2015 оны 01-р сарын 26-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 280.5 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Kaleigh

      (188.143.232.27) 2016-11-18 12:21
      • 0
      • 0

      ClradekMiroorJanuary 31, 2012 at 8:42 am  ·   Great article. I could have used it about a year ago, as I had to learn many of the same lessons the hard way. BTW, the element is useful when you are using Drools in a clustered mode/environment.

      Хариулах