Сурагчдын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ

Twitter Print
2019 оны 12-р сар 01-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж. 

Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 10-ныг дуустал буюу гурван долоо хоног үргэлжилнэ. Томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралт нэг долоо хоногоор сунгагдаж байгаа юм байна.

Харин Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ыг дуустал нэг долоо хоног үргэлжлэх бол гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ыг дуустал амарна. Орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног амарна. Мөн Цагаан сараар хоёрдугаар сарын 24-нөөс 28-ныг дуустал нэг долоо хоног амрах бол гуравдугаар улиралд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ыг дуустал амрах юм байна.

Г.Ганаа 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Bt

      (202.126.89.119) 2019-11-30 23:42
      • 0
      • 0

      Xodoo oron nutag adilxan amrax ymu?

      Хариулах