Илүүдэл жингээсээ салах өвөрмөц 10 арга

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Илүүдэл жингээс салах янз бүрийн аргуудыг хэрэглэж бие махбодоо зовоосоор бүх залхаж байна уу? Тэгвэл бид таны стрессийг багасгаж, амьдралыг тань бага ч болов сонирхолтой, хөгжилтэй болгох үүднээс гоолиг болоход туслах цоо шинэ, этгээд сонин аргуудаас танилцуулахыг хүслээ. Эдгээр аргын зарим нь өрөөсгөл байж болохыг үгүйсгэхгүй. Ямартай ч зарим аргаас нь туршаад үзэхэд алдах зүйл үгүй биз ээ.

1. Дарс уух

Дарс нь согтууруулах төрлийн ундаа учраас хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд тусгүй. Гэхдээ өдөрт тохиромжтой хэмжээгээр буюу ганц хоёр хундагыг уучихад гэмгүй юм. Учир нь дарс биеийн дулааныг нэмэгдүүлж, эрч хүчийг сайжруулаад зогсохгүй өөх хайлуулахад нэмэртэй гэнэ шүү.

2. Тамхи татах

Тамхи татах нь мэдээж эрүүл мэндэд маш муу. Гэхдээ тамхи татдаг хүмүүсийн хувьд илүүдэл жинд өртөх магадлал харьцангуй бага байдаг гэнэ. Харин өдөрт нэг хоёр ширхэгээс хэтрүүлэхгүй байвал зүгээр.

3. Хоол идэхдээ ширээний захад суух

Ширээний голд сууж буй хүн ширээн дээр байгаа бүх л амттан шимттэнг авч идэж болох бол захад сууж буй хүнд тийм боломж хомс. Тэгэхээр жингээ хасахыг хүсвэл ширээн дээр өрсөн зүйлст гар тань хүрэхээргүй газар сууж хооллоорой.

4. Нэг хөл дээрээ зогсох

Өглөө босоод нэг хөл дээрээ зогсох дасгалыг ядаж 5-10 минут хийгээрэй. Энэ дасгал бүх биеийг тань чангаруулж, хөлрүүлж, цусны эргэлтийг эрчимжүүлэн гоолиг болоход тус нэмрээ үзүүлнэ.

5. Тас харанхуй өрөөнд унтах

Огт юу ч харагдахгүй хав харанхуй өрөөнд шөнө бүр унтах нь илүүдэл жингээс салах аргуудын нэг гэнэ. Яаж вэ гэж үү? Түнэр харанхуйгаас төрөх айдас түгшүүр нь биед хуримтлагдсан калорийг шатаахад тусалдаг ажээ. Хөгжилтэй байгаа биз? Юутай ч туршаад л үз.

6. Ухарч сэлэх

Хүмүүс усан санд ихэвчлэн урагшаа сэлдэг. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар илүүдэл жингээ хасч, бие бялдраа хөгжүүлэхэд хойш ухарч сэлэх нь илүү үр дүнтэй гэсэн дүгнэлт гараад байгаа юм.

7. Залхуурахгүй байх

Хөдөлгөөнгүй залхуу байх нь мэдээж таргалалтаас эхлээд цусны даралт, чихрийн шижин зэрэг олон өвчний эх үүсвэр болдог. Тиймээс хүндээр өвдөөгүй л бол тогтмол гэр орноо цэвэрлэж, дасгал хийж байнгын хөдөлгөөнтэй байхыг хичээгээрэй.

8. Зурагт үзэхгүй байх

Зурагт нэг л асаасан бол удаан хугацаагаар буйдан дээрээ шигдэж, их идэх магадлал ихэсдэг учраас аль болохоор татгалзах хэрэгтэй. Гэхдээ өдөрт тохиромжтой хугацаагаар үзэж болох л юм.

9. Иог хийж байхдаа амьсгалаа түгжих

Жин хасахад өглөөний иог тусалдаг гэдгийг хүмүүс мэдэх байх. Харин дасгалаа хийж байхдаа үе үе амьсгалаа түгжих нь калори шатаахад илүү үр дүнгээ үзүүлдэг аж.

10. Өөртөө итгэлтэй байх

Хэрэв та нэг өдөр хэтрүүлэн идсэн эсвэл таргалуулах зүйл идчихсэн бол түүндээ санаа зовж, өөрийгөө зүхэх хэрэггүй. Харин тайван байж, алдаагаа залруулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаарай. Стресс, санаа зовнил хүч чадлыг тань үгүй хийж, өөртөө сэтгэл хангалуун бус болгож, улмаар жин нэмэгдэх эрсдлийг өсгөдөг бол өөртөө итгэлтэй байдал таныг улам л гялалзуулж ялалт руу хөтлөх болно.

www.bunny.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ellen

      (188.143.232.27) 2016-12-21 15:30
      • 0
      • 0

      Thanks guys, I just about lost it loiknog for this.

      Хариулах

    • Зочин

      (104.235.68.44) 2015-11-16 13:42
      • 0
      • 1

      Юу вэ тамхи татахыг зовлоод байхдаа яахав дээ. Олон нийтэд зовлолгоо огч байгаа юм бол зов хэрэгтэй мэдээлэл зугээр бна

      Хариулах