ОХУ Мариуполь боомт хотыг бүрэн хяналтандаа авсанаа зарлалаа

Twitter Print
2022 оны 05-р сар 21-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

ОХУ Мариуполь боомт хотыг бүрэн хяналтандаа авсанаа зарлалаа

Украины Мариуполь боомт хотын Азовсталь гангийн үйлдвэрт хорогдож байсан Украины бүх цэргүүд бууж өгсөнөөр ОХУ Мариуполь хотыг бүрэн хяналтандаа авсан тухайгаа зарлажээ. 

ОХУ-ын талаас мэдээлж байгаагаар өнгөрсөн өдрүүдэд Азовсталь үйлдвэрт үлдсэн байсан Украины нийт 2439 дайчид бууж өгсөн байна. 

Өнгөрсөн 2-р сарын сүүлээр ОХУ Украин руу довтолсноос хойш Украины зэвсэгт хүчнийхэн Азовсталь гангийн үйлдвэрт хорогдож, ОХУ-ын зэвсэгт хүчнийхний эсрэг эсэргүүцэл үзүүлж, оросуудад Мариуполь хотод хяналтандаа тогтооход нь саад болж байсан гэж хэлж болох юм. 

Өнгөрсөн баасан гарагт Азовсталь үйлдвэрт байсан Украины бүх цэргүүд бууж өгсөнөөр Мариуполь хотын төлөөх   тулаан дуусгавар болжээ. Нөгөөтээгүүр ОХУ-ын тал тус хотыг эзлэх зорилгоо биелүүлэхийн тулд хотыг тасралтгүй бөмбөгдөж байсны уршгаар Мариуполийн байшин барилгууд, дэд бүтцийн 90 гаруй хувь нь үгүй болжээ. 

Оросын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр Азовсталь үйлдвэрийн газар доорх хонгилууд, нуувч зэрэг нь бүгд нь ОХУ-ын зэвсэгт хүчний бүрэн хяналтанд орсон байна. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үйлдвэрт байсан Украины дайчдад үйлдвэрээс гарахыг зөвшөөрсөн тухайгаа дурджээ 

Азовсталь үйлдвэр бүх талаасаа бүслэгдэн олон долоо хоног болсон ба  орох гарах гарцыг бүгдийг нь хааж, дотор байгаа дайчдыг бууж өгөхийг шаардаж байсан билээ. 

Украины дайчидтай хамт олон зуун иргэн мөн тус үйлдвэрт хорогдож байсан ба энэ сарын эхээр НҮБ болон Улаан загалмайн нийгэмлэг хамтран энгийн иргэдийг үйлдвэрээс гарган нүүлгэн шилжүүлсэн юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.