“Sky People Apple” нэрийн жүүснээс хөгц мөөгөнцөр илэрчээ

Twitter Print
2013 оны 12-р сар 06-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Гүний гаалийн Хяналтын талбайд тавьж буй хяналтын явцад “Черри крик” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн, БНХАУ-аас импортолсон “Sky People Apple” нэрийн жүүсийг лабораторийн шинжилгээнд хамруулахад итгэмжлэгдсэн лабораториудын сорилтын дүн болон мэдрэхүйн үзүүлэлтээр тунадастай, хөгц мөөгөнцөр илэрч, чанарын шаардлага хангахгүй байсныг тогтоожээ.

Иймд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон иргэдэд дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Д. Цэнд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.