Чихрийн шижинтэй үед ямар хоол хүнс хэрэглэх вэ?

Twitter Print
2016 оны 03-р сар 17-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Хоол эмчилгээний гол баримтлах зарчим нь энергийн тэнцвэржилт байдаг. Эмчилгээний хоолыг дангаар нь эсвэл инсулин болон бусад эмийн эмчилгээтэй хослуулан явуулна. Чихрийн шижин өвчний үед хоолоор авах илчлэгийн хэмжээг зөв тооцоолох нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хоолоор авч буй илчлэг бие махбодын хэрэгцээнд зарцуулж байгаа илчлэгтэй тэнцүү байх шаардлагатай.

Зөв хооллох зарчим

 Өдөр бүр тогтмол цагт тохиромтой хэмжээгээр хооллох

Хоол хоорондоо 2-3 удаа хөнгөн хоол, зууш идэх

Хэт их идэхгүй, их өлсөхгүй байх

Элсэн чихэр, зөгийн бал зэрэг энгийн нүүрс уснаас зайлс хийх

Өдөрт бага багаар ойрхон хооллох

Өдөр бүр 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс зохистой хэмжээгээр идэж хэрэглэх

Хэвийн биеийн жинг хадгалах

Эслэг ихтэй хоол идэх

Амьтны гаралтай өөх тос холестролын хэмжээг багасгах

Архинаас аль болох татгалзах

Дасгал хөдөлгөөнийг идэвхитэй хийж, явган явах

 Чихрийн шижин өвчний үеийн зөвшөөрөх хүнс

Хар гурил, хөц будаа, гурвалжин будаа арвайн гурил, эрдэнэ шиш, хар талх, үхэр адууны өөхгүй хар мах, дүфү, өндөг, загас, тахианы мах, бүх төрлийн шинэ ногоо, ургамлын тос, шар буурцаг, гүнждийн тос болон оливын тос, цагаан идээ, бүх төрлийн шинэ жимс жимсгэнэ хэрэглэнэ.

Төрөл

Хязгаартай хэрэглэх хүнс / 7 хоногт 1 удаа /

Хориглох хүнс

Үр тариа

Цагаан будаа, хүүхдийн будаа, цагаан гурил, гоймон, печень, цагаан талх

Чихэрлэг нарийн боов, торт, шарсан төмс бэлэн гоймон

 

Мах, загас

Сувилалын хиам, өөх багатай мах, зайдас

Өөхтэй мах, утсан мах, хиам

 

Сүү цагаан идээ

Тослог сүү 3.2, хуурай сүү , хэт их баяжуулсан чихэр ихтэй тараг, жимстэй тараг

Хайлмаг, цагаан тос, айраг

 

Ногоо

Төмс, лууван, манжин

Сахар ихэссэн үед төмс , лууван, дарсан ногоо, давсалсан ногоо

 

Өөх тос

Цөцгийн тос

Цөцгий, маргарин 

Жимс

Шинэ жимс

Жимсний чанамал,чихэрлэгусан үзэм, хатаасан жимс, чавга, компот

 

Ундаа болон бусад

Жимсний шинэ шүүс

Зайрмаг, газтай ундаа, чихэр, кофе, шоколад,  халуун ногоо

www.chemn.moh.gov.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.