Азийн аваргын хагас шигшээгийн оноолт гарлаа

2015 оны 01-р сар 24-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Австралид хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр шөвгийн наймын сүүлийн хоёр тоглолт болоход Ирак-Ираныг, АНЭУ-Японыг тус бүр торгуулийн цохилтоор хожсон. Харин энэ сарын 26-нд хагас шигшээгийн эхний учраа БНСУ-Иракын багийн тоглолт болно. Өмнөд Солонгос анхны хоёр тэмцээнд түрүүснээс хойш алтан медаль хүртэж чадаагүй. Харин Ирак 2007 онд Саудын Арабыг 1:0-ээр хожиж, тивдээ түрүүлсэн юм. Нөгөө талд Австрали-АНЭУ-ын шигшээ оноолт таарсан аж.

Энэ удаагийн тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг АНЭУ-ын  Али Макбуут, Саудын Арабын М.Сахлави, БНХАУ-ын Сун Хи нар гурван гоолтой тэргүүлж байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.