Монголын хүүхдийн их наадам болно

Twitter Print
2015 оны 01-р сар 24-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Монголын хүүхдийн спортын V их наадмыг Зохион байгуулах хорооны анхдугаар хурал боллоо. Тус хурлыг дэд сайд Т.Болдбаатар удирдан явуулсан юм. Монголын Хүүхдийн спортын V их наадам нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоол “Хүүхдийн спортын наадам” зохион байгуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, тэдэнд эр зориг, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдын залгамж халааг тодруулах, 2016 онд Сахагийн Олон улсын хүүхдийн спортын наадам, “Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн олимпийн II наадамд оролцох тамирчин хүүхдүүдийг сонгон шалгаруулах зорилгоор 2015 онд зохион байгуулах аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.