Ирэх долоо хоногоос сурагчдын хичээл орно

Twitter Print
2015 оны 01-р сар 24-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Сурагчдын амралт энэ долоо хоногт дуусч байна. Тиймээс хүүхдүүд ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн хичээлдээ явж эхлэх нь. БШУЯ-наас байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хот, хөдгийн сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилсөн.

Энэ дагуу Улаанбаатар хотын I–V ангийн сурагчид  12 дугаар сарын 21-ний өдрөөс нэгдүгээр сарын 26-ныг дуустал 5 долоо хоног, VI-IX ангийн сурагчид  нэгдүгээр дүгээр сарын 04-26-ныг дуустал 3 долоо хоног,  X-XII ангийн сурагчид  нэгдүгээр сарын 11-26-ныг дуустал 2 долоо хоног тус, тус амарсан. Харин хөдөөгийн сурагчид энэ сарын 11-ээс ирэх сарын 09-нийг дуустал амарч байгаа юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.