Талийгаачийн ар гэрт туслалцаа үзүүлнэ

2015 оны 01-р сар 24-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Хөх хотод аялан тоглолтоор явж байсан "Шинэ үе" продакшны жүжигчид осол орж, жүжигчин Т.Билгүүн таалал төгссөн нь олныг цочирдолд оруулаад байна. Мөн түүнтэй хамт машинд явж байсан хоёр жүжигчний биеийн байдал тааруу байгаа гэх мэдээлэл олон хүний санаа сэтгэлийг зовоож байна. Тэгвэл энэ талаар Хөх хотын консулын газрын эх сурвалжаас тодруулахад "Шилийн гол аймгийн Зүүн үзэмчингийн эмнэлэгт гурван хүн ирсэнээс нэг нь амиа алдсан. Хоёр нь эмнэлэгт эмчлүүлж байна. Нэгнийх нь яс хугарсан, нөгөөх нь хөнгөн бэртсэн. Одоогоор иргэдийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй" гэлээ.  

Харин ГХЯ-ын Консулын газрын дэд дарга Б.Болд "Хөх хот болон Эрээн дэх Консулын газарт албан ёсны хариу ирээгүй байна.. Гэхдээ Эрээн дэх Консулын газрын ажилтнууд Шилийн гол аймгийн Ардын Засгийн газрын гадаад харилцааны газраас энэ асуудлаар тодруулсан гэсэн.  Нэг иргэн амь насаа алдаж, хоёр иргэн гэмтсэн гэх хариуг өгсөн байна. Талийгаачийн ар гэрийнхэн нь эндээс явж таарна. Тэгэхээр Эрээнд байгаа Консулын газраас хүлээн авч, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч туслалцаа үзүүлнэ" гэв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.7.50) 2015-01-25 23:02
      • 0
      • 0

      ум сайн амгалан болтугай

      Хариулах

    • зочин

      (202.126.89.199) 2015-01-24 21:03
      • 0
      • 1

      Үнэхээр харамсалтай юмаа хайран сайхан залуу эмгэнэл илэрхийлье. Ум амгалан болтугай.

      Хариулах

    • Zochin

      (202.72.245.42) 2015-01-24 19:38
      • 0
      • 0

      Haramsaltai yumaa sain jvjigchin bsan yum. Um maani badmi hum.

      Хариулах

    • Zochin

      (122.201.21.95) 2015-01-24 19:30
      • 0
      • 0

      denduu hairan zaluu.Shine yeiinhend haramsal ilerhiiley!

      Хариулах

    • zochin

      (202.179.15.232) 2015-01-24 18:32
      • 0
      • 0

      ivii dee hairan zaluu

      Хариулах