Эрхэм Мандела та, энхтайвны ертөнцдөө тайван нойрс доо

Twitter Print
2013 оны 12-р сар 06-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Мандела өчигдөр буюу 2013 оны 12-р сарын 5-нд Өмнөд Африкийн Хьютон дахь гэртээ уушгины хатуурлын улмаас нас барсан тухай харуусалтай мэдээ гарсан. Нэр хүндтэй алдартнууд Энхтайвны төлөө хүчтэй тэмцэгчийн тухай ийнхүү дурсаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама: Энэ ертөнцийн үлгэр дууриал болсон энэ агуу хүнийг бидэнтэй хамт байхаа больсон гэдэгт итгэж чадахгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш: Өмнөд Африкийн Ерөнхийлөгч агсан Нельсон Мандела бол эрх чөлөөний тэмцэгч, бүх цагийн үеийн баатруудын нэг бөгөөд хүн төрөлхтний зүрх сэтгэлийн галыг асаасан агуу хүмүүн билээ. Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Үлдэж байгаа ар гэрийнхэнд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

Мухаммед Али: Би ноён Манделагийн тухай сонсоод их уй гашууд автлаа. Тэрбээр арьс өнгөний үзлээр гадуурхагдаж, шаналсан хүмүүст “борооны дараах солонго” шиг л гэрэл гэгээ нэмсэн, тэр бол үеийн үед дурсагдах домог юм.

Морган Фрийман: Өнөөдөр бид зууны суут нэгнээ алдлаа. Нельсон Мандела бол мохошгүй чин зоригийн илрэл байсан. Тэрбээр бидэнтэй үүрд хамт байгаагүй ч, түүний хийсэн үйл хэрэг бид болон бидний үргэлжлэлтэй үүрд хамт байх болно.

Рианна: Нельсон Мандела, та бол бахархал! Бид таныг үргэлж хайрлах болно. Бид энэ агуу хүний хийж бүтээснийг хэзээ ч мартах учиргүй. Тэр бол үүрд дурсагдах Домог!

Клое: Агуу эртэй нэгэн цаг үед амьдарч байсандаа бахархаж байна. Нельсон Мандела энхтайвны ертөнцдөө тайван амар даа!

Майк Тайсон: Би Нельсон Манделагийн тухай уугуул Африк нутагтаа байхдаа сонслоо. Түүний гэр бүлийн төлөө залбирцгаая.

Самуэл Жэксон: Энэ амьдралдаа Нельсон Манделагаас илүү ухаантай, мундаг хүнтэй таарч байсангүй ээ.

Таяра Бэнкс: 95 нас хүртэл энэ дэлхийн энх тайван, эрх чөлөөний төлөө төгсгөлгүй тэмцэж ирсэн. Та бол сахиусан тэнгэр.

Нэйл Патрик Харрис: Нельсон Мандела эрх чөлөөгөө оллоо. Ямар итгэмээргүй өв хөрөнгө байсан юм бэ?

Рики Мартин: Диваажинд сахиусан тэнгэрүүд үдэшлэг зохиож байгаа байх. Нельсон ганц л байсан.

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.