Хувцсанд наалдсан бохийг хэрхэн цэвэрлэх вэ?

Twitter Print
2017 оны 09-р сар 08-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд болон томчууд ялгаагүй заримдаа өмдөг дээрээ наалдсан бохийг анзааралгүй хувцаснаас салгалгүйгээр угаах тохиолдол гардаг. Хувцас угаагдаж, хатсаны дараа бохь даавууны ширхэгт орж арилгахад хүнд болдог. Ердийнөөр хусах гэж оролдох нь хүсээгүй үр дүнд хүргэдэг. Харин үүнийг бүхэлд нь хувцаснаас салгах боломжтой.

1. Дөрвөлжин мөсийг бохин дээр тавьж 20 минут байлгана. Мөс нь бохийг хөлдөөдөг. Эсвэл ижил хугацаанд тухайн зүйлээ хөлдөөгчинд хийж болно.

2. Бохийг цөцгийн тосны хутганы мохоо талаар хусна. Наалдсан бохины захаас нь төв рүү нь чиглэн хусна.

3. Бохь салах хүртэл дахин хөлдөөж, хусах хэрэгтэй.

4. Сойзыг усаар норгоно. Зөөлөн угаалгын нунтгийг сойзонд бага хэмжээгээр цацна.

5. Толбыг сойзоор тойрог хөдөлгөөнөөр зүлгэнэ.

6. Хувцсыг ердийнөөр угаана.

7. Хувцсыг агаарт хатаана. Толбо бүрэн арилах хүртэл хатаагч ашиглаж болохгүй бөгөөд халаах нь толбыг гүн суулгадаг.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.