Иран энэ онд АНУ-д цохилт өгөх үү

Twitter Print
2015 оны 01-р сар 23-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Нэгдсэн улс Ойрхи Дорнодын улсуудад цохилт өгсөөр байгаа. Харин Ираны зүгээс цөмийн зэвсэг бүтээхэд хүрэлцэхүйц хэмжээний урантай болсны дараа АНУ-д цохилт өгч магадгүй талаар “Reuters” агентлаг мэдээлж байсан. Тэнд дурдахдаа Ираны Засгийн газар “Натанц”, “Фордо” цөмийн үйлдвэрүүдэд 1000 орчим центрифуг нэмж суурилуулснаар ийм боломжтой болох юм гэсэн аж.

Харин дээрх мэдээллийн дараа Нэгдсэн улсын Шинжлэх ухаан, Олон улсын аюулгүй байдлын хүрээлэнгийн удирдлага Засгийн газарт илтгэл хүргэсэн байна. Мөн ийм явдал гаргуулахгуйн тулд Олон улсын цөмийн эрчим хүчнии агентлаг Ираны цөмийн обеьектуудад хийж буй шалгалтаа долоо хоногт наад зах нь хоёр удаа болгох хэрэгтэй хэмээн тус хүрээлэн зөвлөж байгаа гэнэ. Үүнээс үзэхэд Ираны зэвсэгт хүчин энэ онд багтан АНУ-д цохилт өгөх чадалтай тив хоорондын баллистик пуужин туршихад бэлэн болох юм байна.

Эх сурвалж: www.Reuters.com

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.