Дархан аварга Д.Цэрэнтогтох Цагаан сарын барилдаанд түрүүлсэн жилдээ улсын наадамд босоо байсан

Twitter Print
2018 оны 01-р сар 22-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бидний уламжлалт баяр цагаан сарын шинийн нэгэн удахгүй тохионо. Эзэн богд Чингис хааны үеэс тэмдэглэж ирсэн энэхүү баярыг бөхийн барилдаангүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Анх “нэгдэлчдийн өдөр”, “малчдын сайн өдөр” хэмээн нэрлэж, Мэдээлэл радио телевизийн улсын хорооны нэрэмжит болгон зохиож байсан Цагаан сарын барилдаан 1963 оноос түүхээ эхэлсэн аж. Анхны барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат түрүүлсэн бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 13 удаа манлайлсан байна.

Бөхчүүд, бөх сонирхогчид тухайн жилийн наадмын өнгийг цагаан сарын барилдаанаас эхэлж шинждэг. Цагаан сарын барилдаанд өндөр амжилт гаргасан бөхийг улсын наадамд түрүүлж үзүүрлэх буюу их шөвөгт үлдэнэ хэмээн таавар дэвшүүлдэг. Энэ нь оргүй зүйл биш. 1963 оноос хойш цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхчүүдийг харахад дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, даян аварга С.Цэрэн, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр зэрэг 13 аварга цолтой бөх түрүү байрыг эзэлсэн байна. Мөн улсын арслан Л.Сосорбарам, Б.Ганбат, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ч.Өвгөнхүү, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар нар сар шинийн барилдаанд түрүүлжээ.

Анх зохиогдсон цагаас хойш 2010 хүртэл улсын цолгүй бөх энэхүү барилдаанд түрүүлж үзээгүй байсан. Харин “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн Цагаан сарын битүүний барилдаанд цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж нэгэн шинж амжилт тогтоожээ. Нийтдээ 54 удаа болсон Сар шинийн барилдаанд улсын цолгүй хоёрхон бөх түрүүлсэн нь энэ барилдааны босго хэр өндөр гэдгийг тодотгоно.

Жил бүрийн Цагаан сарын барилдаан ирээд үзэх юмтай, хариад ярих зүйлтэй сонирхолтой болдог нь дээрх зүйлээс тодорч байгаа аж. Харин энэ удаа хагас зуун жилийн түүхтэй Цагаан сарын барилдаануудаас 1978 оныг онцоллоо. Монгол улсын дархан аварга, Өвөрхангай аймгийн Нарийтээл сумын уугуул Д.Цэрэнтогтох анх удаа Цагаан сарын барилдаанд түрүүлжээ.

Үзүүрт дархан аварга Ж.Мөнхбат, их шөвгийн дөрөвт дархан аварга Х.Баянмөнх, улсын заан Д.Долгорсүрэн нар шалгарсан аж. Сонирхуулахад Д.Цэрэнтогтох аварга тэр жилийн наадмын барилдаанд мөн анх удаа түрүүлж, улсын арслан цол хүртэж байв.

Гурвын даваанаас эхлээд сонирхол татсан олон барилдаан гарснаас Өмнийн говийн начин О.Пүрэв, Жамцын Даваажавт унажээ. 1980 оны Москвагийн зуны Олимпийн их наадмаас чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Ж.Даваажав тэр үед улсын цол хүртээгүй байсан. Мөн хожим улсын заан цол хүртэж, алдар цугаа мандуулсан Ё.Ишгэн, З.Дүвчин, Д.Цэнд-Аюуш зэрэг бөхчүүд 1978 оны цагаан сарын барилдааны 3, 4-ын даваанд үнэн хүчиг үзэж, үзэгчдийг баясгасан гэдэг.

Харин шөвгийн наймд алдарт аваргууд дээрх бөхчүүдийг амлан авч, Д.Цэрэнтогтохыг тунаанд үлдээсэн нь Нарийнтээлийн хөвгүүн томчуудын зүрхэнд шар ус хуруулах хүчтэй бөх байсан нь харагдаж байна. 1921 оноос хойш 2013 он хүртэл долоон бөх дархан аварга цол хүртсэн. Тэдгээрээс Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харъяат Ш.Батсуурь ганцаараа хоёр удаа наадамд түрүүлсэн бол Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх, Б.Түвдэндорж, Ж.Мөнхбат, Д.Дамдин, Д.Цэрэнтогтох нар дөрөв буюу түүнээс дээш удаа түрүүлж, монгол бөхийн дүрмэнд заасны дагуу “дархан аварга” болсон.

Монгол хүн бүрт тохиогоод байдаггүй “ховорхон заяанд тэгш завилсан” Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат, хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтохын ирээдүйн их амжилт нь Цагаан сарын барилдаанаас эхэлсэн түүх энэ билээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • u

      (103.229.121.143) 2015-01-23 22:25
      • 0
      • 0

      iim saihan medee oruulsand bayrlalaa

      Хариулах

    • аааааа

      (202.72.245.122) 2015-01-23 14:11
      • 0
      • 2

      ОДОО ХАМГИЙН ИХ МАХТАЙ НЄХЄР УНЖИАД БАРЬЦ ХЇЛЭЭГЭЭД МЭХТЭЙ НЭГ НЬ МАХТАЙ НЬ НОЦОЛДСООР ЯДРААД УНАХ ЮМ.ИДЭВХГЇЙГ НЬ ТОРГОХ МАЯГААР барьц СОНГУУЛАХГЇЙ байвал яасан юм ДЭЭР Ї0ИЙН БАХЧЇЇД Ч ГЯЛАЛЗУУЛДАГ БАЙЖ ДЭЭ ХИЙМОРЬ СЭРГЭМЭЭР ОДОО Ч МАХ хараад л

      Хариулах

    • Зочин

      (202.131.226.194) 2015-01-23 14:09
      • 0
      • 1

      heegui saihan hun de baterdene chi de mongoloo zarsan hog

      Хариулах

    • ЗОЧИН

      (124.158.91.83) 2015-01-23 12:38
      • 0
      • 1

      ҮНЭЭ СААЛГАДГҮЙ 2 МӨНХ,ХАР АВРАГА,ХАДАА АВРАГА ГЭЭД ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН САЙХАН БӨХЧҮҮД БАЙЖДЭЭ ТЭР ҮЕД БАГА НАСНЫ ХҮҮХЭД БАЙСАН МӨТРЛӨӨ ААВЫГАА ДАГААД БӨХ ҮЗЭХ ХОРХОЙТОЙ БОЛСОН ДОО

      Хариулах

    • х

      (103.9.91.146) 2015-01-23 10:47
      • 0
      • 3

      Манай Цэрэнтогтох аварга Бат-Эрдэнэ аварга гээд үнэнхүү сайхан Монгол бөхчүүдээ харах тэднээрээ бахархах сайхан шүү. Эд нар маань улс үндэстний минь дархлаа тусгаар орны минь тулгуур хамгаалагч нар юм шүү.

      Хариулах