Үндэсний супер лигийн Бүх оддын тоглолт удахгүй болно

Twitter Print
2015 оны 01-р сар 22-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын бүх оддын тоглолт болох гэж байна. 2014-2015 оны Үндэсний супер лигт 11 баг оролцож байгаа бөгөөд хоёрдугаар тойргийн тоглолтууд энэ долоо хоногт эхэлсэн. Өнөөдөр тус холбооны ажилчид Бүх оддын тоглолтын талаарх мэдээллийг өгсөн юм. Гурван өдөр үргэлжлэх “All star game” энэ сарын 30-нд буюу ирэх баасан гарагт Оюутны лигийн бүх оддын тоглолт, Монгол улсын залуучуудын шигшээ баг, залуу легионерын хоорондох тоглолт, ур чадварын, холын зайн шидэлтийн, багийн шидэлтийн болон цагариган дээрээс довтлох төрлийн тэмцээнүүд болно.

Мөн энэ сарын сарын 30-нд Бүх оддын тоглолтын хоёр дахь өдөр Үндэсний супер лигт статистик үзүүлэлтээр тэргүүлэгч тоглогчид, легионер тоглогчдоос бүрдсэн тамирчид хоёр багт хуваагдан өрсөлдөхөөс гадна ур чадвар, холын зайн шидэлт, багийн шидэлт, цагариган дээрээс довтлох үзүүлэрийн тэмцээн болно.

Харин ирэх сарын 1-нд Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн том баяр Бүх оддын тоглолтын оргил мөч болох Монгол улсын шигшээ баг, легионер тамирчдын халз тулаанаа хийнэ. “Үндэсний супер лиг”-ийн бүх оддын тоглолт Буянт-ухаа спортын ордонд болно.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.