Албан татваруудыг нэмнэ

Twitter Print
2015 оны 01-р сар 22-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 08 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхлэн, хэлэлцэх асуудлынхаа дарааллыг баталснаар хуралдаан үргэлжилж байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцсэж гишүүд санал солилцлоо.

-Автобензин, дизель түлшний онцгой албан татварын орлогыг 228 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх,

-Цалин нэмэгдэхтэй холбогдуулан хувь хүний орлогын албан татварын орлогыг долоон тэрбум 290 сая төгрөгөөр нэмэгдүүлэх

-Алдарт эхийн одонг бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19 тэрбум 448.9 сая төгрөгөөр ХАХНХ-ын сайдын багцад нэмэгдүүлэх

-МҮОНРТ-ийн хамгаалалтын зардлыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан МҮОНРТ-д олгох татаасыг 290 сая төгрөгөөр нэмэгдүүлэх

-Монгол судлалыг дэмжих зориулалтаар 300 сая төгрөгийг БСШУ-ны сайдын багцад нэмж тусгах саналыг гишүүдийн олонхи дэмжлээ. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.