2013 оны 12-р сар 06-нд 10:51 цагт

Нулимсны сүвээрээ зурдаг алдарт зураач

Леонардо Гранато  гэх 27 настай зураач залуу тун өвөрмөцөөр өөрийн бүтээлээ туурвидаг байна. Тэрээр хамраараа будаг сороод  нүдний нулимсны сүвээрээ гаргаж зургаа зурдаг гэнэ. Тун өвөрмөц, хэний ч санаанд оромгүй хачирхалтай зурах техникээ “Teardrop” буюу "нулимсан дусал" хэмээн нэрлэдэг аж.

Тэрээр уг өвөрмөц байдлаар зурдаг болоод гурван жил болсон байна. Энэ тухайгаа зураач Леонардо Гранато “Миний нулимсны сүв Бурханаас надад өгсөн бэлэг юм” хэмээн тайлбарлажээ. Мөн ийм байдлаар зураг зурах нь эрсдэл ихтэй учраас будагч бодисын хорын аюулгүй байдлыг анхаарах нь их чухал аж. Харин Гранатогын хэрэглэж байгаа будгууд нь ургамлаар хийгдсэн байгалийн гаралтай бөгөөд түүний биед ямар нэгэн хор хөнөөлгүй гэнэ. 

                      

Мэдээж нулимсны сүвээр зурах нь энгийн гараар зурсанаас илүү их техникийг шаарддаг, бас хэн бүхний хийж чадах ажил биш учраас түүний томоохон бүтээлүүд 7000 ам.долларын үнэд хүрдэг байна. Түүнээс гадна Гранато нь Аргентинд аль хэдийнээ алдартай болоод амжсан юм.  Мөн тэрээр Британийн телевизийн алдарт хөтлөгч Риплигийн “BELIEVE IT OR NOT” буюу "Итгэнэ үү, байна уу, өөрөө мэд" шоуны шагнал хүртжээ. 

Г. Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.