Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 93 хувь нь бүртгэгджээ

Twitter Print
2015 оны 01-р сар 22-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг энэ сарын 5-20-ны хооронд бүртгэлээ. Нийслэлийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Баянмөнх “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 93 хувь нь бүртгүүлсэн гэсэн урьдчилсан тоог бид гаргаад байна. Цуглуулсан мэдээллийг ирэх сарын 1-ээс өмнө ЗХЖШ-т хүргүүлнэ.

Бүртгэлд хамрагдаагүй цэргийн үүрэгтнийг нэг улиралд багтаан бүртгэх ажлыг тухайн дүүргийн ЗДТГ, Цэргийн штаб зохион байгуулна. Заасан хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй этгээдэд хуулийн дагуу захиргааны хариуцлага тооцож, 50 мянга хүртэлх төгрөгөөр торгоно” гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.