Хүүхэддээ бүүвэйн дуу аялах нь ерөөл юм

Twitter Print
2021 оны 12-р сар 03-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Хүүхэддээ бүүвэйн дуу аялаж, ерөөж байгаарай.

Ээжийн зүрх сэтгэлээс ургасан их нигүүлсэнгүй сэтгэлийн илэрхийлэл бүүвэйн дуу нь амин хийн гүйдлийг тэгшитгэхийн хамт дээш гүйгч хийн үйлдлээр аялгуут авиа болж гарна.

Энэхүү аялгуу нь хүүхдийг тайвшруулах төдийгүй ээжийн өөрийнх нь хоолойн хүрдний үйл ажиллагааг сайжруулж, зүрхний түгээгч хийн үйлдлийг идэвхижүүлж хий, цусны гүйдлийг сайжруулна.

Мөн сэтгэл гутрал, сэтгэл хөөрөл, нойргүйдэл, толгойн хий, зүрхний хийн хямралаас сэргийлэх бөгөөд амарлиулна.

Бүүвэйн дуу аялан дуулж байхдаа хүүхдээ урт настай, эрүүл энх байж, эрдэм номтой, эд баялагаар дүүрэн, сайн хань ижилтэй, өөртөө болон бусдад тустай хүн болоорой хэмээн сэтгэлдээ ерөөл өргөж байгаарай. Энэ нь таны хүүхдийн амьдралын зам мөр тэгш дардан байхын эх ундрага байх болно.

Г.Одонцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.