Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ

Twitter Print
2015 оны 01-р сар 21-нд 18:35 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд үйл ажиллагааныхаа зарчмын талаар ярилцсан юм.
Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог болон С.Оюун нарын гишүүд багтсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн, УИХ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын үр дүнг харгалзан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан боловсруулж, танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Н.Батбаярт үүрэг болгожээ.

Харин захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн үйл ажиллагааг нь дуусгавар болгосон байна.

Тус ажлын хэсэг Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон үр дагавар, учир шалтгаануудыг харгалзан товчоор хэлбэл, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт, санал гаргажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.