Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир

2017 оны 02-р сар 10-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Үндэсний хувцас олон зууны турш ястан үндэстний угсаатны зүйн үнэмлэх нь болж, ард түмний соёлын өвийг хадгалж иржээ. Тухайн үндэстэн ястан дотроо нас, хүйс, нийгмийн байдлын ялгааг хувцас илэрхийлдэг байсан нь манайд мөн тусгалаа олсон байдаг.

Монгол үндэсний хувцас нь тэдний голлон эрхэлж ирсэн аж ахуй, байгаль цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг. Тиймээс www.mongolcom.mn сайт танд үндэсний хувцасны түүх соёл болоод үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлийн тухай мэдээллийг хүргэж байгаа билээ.

Ойрад монголчуудын хувцас, гоёл чимэглэл

Өнгөрсөн зууны эхэн гэхэд ойрад монголчуудын дээл хувцас, малгай, гутлын хийц маяг тэдгээрийг нэрлэж заншсан байдал бусад монголчуудаас нэлээд ялгаатай байсан бөгөөд монгол хувцасны дундад эртний уламжлалыг нэлээд хадгалж ирсэн шинжтэй. Ойрадуудын хувцас, гоёл чимэглэлийг дөрвөд ястаны жишээн дээр тайлбарлая. Дөрвөдүүд өвөлд бусад монголчуудтай адил нэхий, хурганы арьсаар оёсон дээл, зунд бөс, торго, чисчүүгээр хийсэн тэрлэг өмсдөг байжээ. Энэхүү үстэй дээлийг "дэвэл", "үч" гэж ялган ангилдаг байв. Дэвэл гэдэг нь гадар татаагүй цагаан нэхийгээр оёсон дээл байдаг бол бөс торгоор өнгө татаж оёсон дээлээ "үч" хэмээн нэрийдэнэ. Зуны улиралд эрэгтэйчүүд дан, давхар "лавшиг" хэмээх тэрлэг өмсөнө. Дөрвөдүүд нөхөрт гараагүй бүсгүйг "сэвгэр" гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг "лавшиг" гэдэг. Эхнэр хүний өмсдөг уужийг "цэгдэг" хэмээн нэрлэдэг байжээ. Дөрвөд дээл хувцасны нэг өвөрмөц гоёл нь "тасам", "киаз" юм. Энэ нь хүмүүсийн нас, хүйс, намбанд тохирсон байна. Эрэгтэйчүүдийн өвлийн дэвэлийн "тасам" нь хар хурганы үс, хар хилэн байдаг бол эмэгтэйчүүд дээлийнхээ зах, энгэр, ташааг нийтэд нь хараар тасамдаж (каазлаж) ирмэгийг улаан, ногоон өнгийн бөсөөр өнгө ялган эмждэг. Ойрад эхнэр хүний дээл нугалаастай том цагаан захтай байдаг. Хүүхдийн дээл хувцас өвөл, зуны улирал болон хүйсээр ялгагдах зүйлгүй, уламжлалт "үч", "дэвэл", тэрлэг өмсдөг байв. Дөрвөдүүд толгойн өмсгөлөө "малхай" гэж нэрлэдэг. XX зууны эхэн гэхэд дөрвөдүүд төгрөг, тоорцог, тойруул, дуулха, халбан, хасаг малгай гэх зэрэг хэд хэдэн төрөл малгай өмсөж байжээ.

Дөрвөд малгайн онцлог нь эртний монголчуудын малгайн хэлбэр маягийн улбааг хадгалсан гадуураа хүрээтэй, ардаа уртавтар шилтэй, орой нь намхан байжээ. Мөн өвөлд малгай буулгахгүй явах зориулалт бүхий "хулхавч" хэмээх хурга, үнэгний арьсаар доторлож бөсөөр өнгөлсөн нэгэн зүйл өмсгөл хэрэглэнэ. Дөрвөд эмэгтэйчүүд хээ угалз хатгаж гоёсон хулхавч их өмсдөг байжээ. Эртний монголчуудын гутлын хэв маягийг илүүтэй хадгалж ирсэн нь ойрад монголчуудын гутал гэдэг. Түүний нэгэн тод жишээ бол "дөрвөд госон" юм. Энэ гутлын онцлог нь түрүү, толгой үргэлж, эсгий улгүй, харин гадна талаас нь ширээр улладагт байдаг ажээ. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гутал, канчин хэмээх дөрвөн янзын гутал өмсч иржээ. Монголчууд эртнээс алт, мөнгөөр урлан дархалж эрдэнийн чулуу шигтгэн чимсэн гоёл чимэглэл зүүж, гоёж ирсэн түүхтэй. Дөрвөдүүдийн гоёл чимэглэлд мөнгөн чимэглэл зонхилно. Эмэгтэйчүүд гэзэг үс, чих, хүзүү, гар хуруундаа мөнгөн гоёл их зүүдэг байжээ. Дөрвөдүүд охид, хөвгүүдээ 17-18 нас хүрэхэд нь нас бие гүйцлээ гээд гэзэг үс тавьдаг заншилтай байв. Хөвгүүдийн үсний үзүүрт "ширээсэн" буюу "залгаа", охидуудын (сэвгэрүүдийн) үсэнд "боодог" хэмээх чимэглэл зүүж өгнө. "Боодог" нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт нь цацаг. гаргасан нэгэн зүйл гоёл болно. Тэд мөн хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ "төдөг" хэмээх дан мөнгөн гархи зүүнэ.

Сэвгэрүүд дээлийнхээ энгэр ташаанд "кэтэч", "сүүвч" хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамалтай жижиг хавтага (сав), зүүж гоёно. Ойрад монголын эрэгтэйчүүд мөнгө болон гангаар хийсэн хэт, хутга, аяга, сахлын чимхүүр, үнэт чулуугаар урласан "хөөрөг", "ганз" (ганс) эдэлж иржээ. Баяд эрчүүд өвөлд хоолой, энгэр, хормой, ташаагаар хар хилэн тасам эмжээртэй цагаан нэхий дээл өмсдөг байв. Зун цагт эрэгтэйчүүд гоёлд хөх, цэнхэр өнгийн чисчүү дээл өмсдөг бөгөөд өдөр тутам даавуу, даалимбан лавшиг (тэрлэг) өмсдөг байв. Баяд болон ойрад эрчүүд "морин хийлэн" гэгч цамц өмсдөг. Морин хийлэнгээс гадна лавшигний зах энгэртэй адил энгэртэй цамц өмсөнө. Үүнийгээ "өвөр хийлэн" гэнэ. Баяд эрчүүд "хэвнэг" хэмээх өмсгөлийг бороонд өмсдөг байжээ. Нөхөрт гарч гэрлэсэн эхнэр хүний хувцас нь эхнэр дээл, цэгдэг юм. Тэрлэг нь бусад ойрад эхнэрийн адил цагаан бөсөөр хийсэн захтай байна. Цагаан захны хуниас 8, 12 гэсэн тэгш тоотой, захын ирмэгийг тойруулан эргэн тойрон улаан ногоон утсаар дөрөв шаглаж чимэглэнэ. Баядууд хэд хэдэн төрлийн малгай өмсдөг байжээ. Тухайлбал, сээтгэр малгай, тойруул тоорцог, тоорцог, дуулха, лоовууз, товь гэх зэрэг олон төрөл малгай өмсөж эдлэж байжээ. Баядууд ихэвчлэн улаан өнгийн гутал (госон) өмсдөг байжээ. Энэхүү гутал нь тэмээний утсаар ширж, давхар бөс даавуугаар бүрж оёсон ширмэл ултай. Улаан госыг хар модны зодогны хандаар улаан өнгөтэй болгож элдэж талхисан арьсаар оёдог байсан бөгөөд уг гутлаа ажилд өмсдөг байжээ. Гутлынхаа дотуур эсгий оймс, мөн эсгий бойтог өмсөнө. Баяд эрчүүдийн ажлын өөр нэгэн гутал нь адуучны госон юм. Холтосны шүүсээр будсан сэрхийн арьсыг хоёр гурав давхарлан ширлэн уллаж, эсгийгээр доторлоод уланд нь эсгий дэвсэж, гутлын түрийний дээд ирмэгийг булигаар, илгээр даруулан хийдэг ажээ.

Дөрвөд

Дөрвөд бол эртний монгол удмын, ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм. Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрнээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох дөрвөд гэсэн домогтой. Дөрвөд нар байгаль газар зүйн нэлээд өвөрмөд, туайлбал өндөр уул, говь цөлөрхүү байгалийн хоёр томоохон муж нутагт уламжлалт аж ахуйгаа хөтөлсөөр иржээ. Дөрвөд нар таван хошуу мал адгуулж, тэдний малын бүтцэд хонь ямаа зонхилж, адуу үхэр мөн нэлээд тооны сарлаг цөөвтөр тэмээтэй байжээ. Уулархаг нутагт сарлагийг ачлаганд хэрэглэж байна. Ойрад-монголчуудын аж ахуйн нэгэн ололт бол нэлээд эрт үеэс тарианы ажил эрхэлсээр ирсэн мэдлэг ухаан юм.

Дөрвөдийн малгай хувцас, гутлын хийц маяг

Төв монголчуудаас нэлээд ялгаатай монгол хувцасны түүхийн нэлээд түрүү үеийг хадгалж ирсэн бололтой. Дөрвөдийн уламжлалт малгайны онцлог бол эртний монголчуудын малгайны зарим төрлийг санагдуулна. Малгайг "махлай" гэж нэрлэдэг. Халх болон зүүн монголын малгай шовгор гозгор оройтой байхад дөрвөд, захчин, торгуудын махлай (малгай) дөрвөлжин оройтой байдаг. Үүний учир бол урьд нь Зүүнгар, Дөрвөн ойрад гэсэн хүчирхэг улс болж яваад хожим нь тарсан. Тэгэхдээ тэр дөрвөн ойрад гэж явснаа дурсан дөрвөн ойрадыг төлөөлсөн дөрвөн өнцөгтэй дөрвөлжин өнцөгтэй махлайг өмсөх болсон хэмээдэг. Чихтэй цагаан эсгий тоорцгийг эрэгтэйчүүд зун нь өмсдөг. Эмэгтэй тоорцог хөх торгон гадартай, дөрөв эсвэл зургаан талтай, дээрээ жинстэй, урт мяндсан улаан залаатай байна. Тоорцог нь сэвгэр охидын зуны гоёлын гол малгай болдог юм.

Нас тогтсон эрэгтэйчүүд болон дөрвөд авгай нарын гоёлдоо өмсдөг малгайг төгрөг малгай гэдэг юм. Эхнэрүүд өмсдөг төгрөг малгайг бас бөөлжистэй малгай, халиутай малгай ч гэж нэрлэдэг. Өвлийн цагт эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн аль ч насны хүмүүсийн өмсдөг малгай бол дуулха малгай. Дуулха малгайн шил дээлийн зах давсан урт, дотрыг нь хар, цагаан хурганы арьсаар үслэж, хөх ногоон өнгийн эдээр гадарладаг байв.

Дөрвөд эхнэрүүд зоо малгай, мөн хасаг малгай гэдэг малгайнуудыг хэрэглэж явсан гэх мэдээ байгаа боловч энэ тухай мэдээ тун хомс юм. Дөрвөдийн малгайтай холбогдуулох нэг эдлэл бол эрүү чихийг хүйтнээс хамгаалж өмсөж байсан хулхавч юм. Энэ халх нутгийн чихэвчээс ихээхэн өөр, эрүү хацар, хоёр чихийг бүхэлд нь даруулж өмсдөг, хийц хэлбэрийн хувьд ч ондоо байжээ. Өвлийн үстэй дээлээ дэвэл, үч гэж хоёр ялгах бөгөөд зуны цагт эрэгтэйчүүд, мөн нөхөрт гараагүй залуу охид сэвгэрүүдийн өмсдөг тэрлэгийг лавшиг гэж ялган нэрлэдэг байна. Дээл хувцасны холбогдолтой нутгийн аялгууны нэр ихээхэн өвөрмөц юм. Жишээлбэл: дээлийн энгэрийг өвөр, нударгыг нудрам, дээлийн эмжээр гоёлтой холбооотой хатгаар, кааз, цалам, зүрхэн омог, нари, балбалж, тушаа зэрэг нэр томъёогоороо халх болон бусад ястангуудаас ялгарна. Зуны улиралд дөрвөд эрэгтэйчүүд тэрчлэн сэвгэр охид дан, давхар лавшиг буюу тэрлэг, харин нөхөрт гарсан эмэгтэйчүүд тэрлэг түүний гадуур цэгдэг өмсдөг байв. Эрчүүд цайвар цагаан чисчүү, мөн тийм өнгийн цайвар зузаан лавшиг өмсөх дуртай, цэнхэр хөх бүс бүсэлдэг, бүснийхээ хоёр үзүүрийг ташаа руугаа унжуулдаг, харин эмэгтэйчүүд лавшигаа бүхэлдээ хөх өнгийн эдээр хийж өмсдөг байжээ.

Цэгдэг нь ханцуйгүй, халх эхнэрийн уужтай харьцуулахад ар өвөр талын суганы малтаар нь их бөгөөд цэгдэгний мөр том далбагараараа онцлог юм. Дөрвөдөд дөрвөд гос, харчин гос, монгол гос, канчин гутал гэсэн дөрвөн янзын гутал өмсөж байжээ. Хүүхдүүдэд бүр багад нь эсгий, хонины хөдсөн бойтог, өсөж том болоход нь дөрвөд госоо хонь ямааны илэг бас том хүмүүсийн адилаар хийж өгдөг байв. Дөрвөд гос бол эрэгтэй эмэгтэйгүй өвөл зунд хамгийн өргөн өмсөж явсан гутал бөгөөд шалтай гос, зулагтай гос гэж хоёр янзын байжээ.

Буриад 

Монгол улсын нэгэн гол ястан бол буриад монголчууд юм. Тэдний өвөг дээдэс Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнө Байгалаас хойш Зүлгэ (Лена) мөрний сав, Байгаль орчим амьдарч байсан Хорь Түмэд, Баргужин төхөмд аж төрөх баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ. Эдүгээ буриад монголчууд нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Эрхүү муж, Чита муж, Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна.

Буриадууд "хасабиш" хэмээх шовгор оройт малгайг өмсдөг. Малгайн урд бие нь уртавтар, хойт талдаа шилэндээ тохирсон хэмжээ бүхий урлах бөгөөд улиралын сэрүүнд уг малгайныхаа саравчаа буулгах, дулаан үед түүнийгээ сөхөх байдлаар өмсдөг. Малгайн оройгоо арван нэгэн эгнээ босоо ширээс, хорийн арван нэгэн эцгийн овгийн тоо бас найман ширээстэй (ага найман овог) бөгөөд сүмбэр уул, нарны туяаны цацрал, галын дөл, зулын бадмалах лугаа адил урласан байдаг. Эл малгай нь оройгоосоо дөрвөн зүг найман зовхис цацран намирах цацагтай бөгөөд эргэн тойрон эмжин бөхөлдөг. Үүнээс гадна халиу, булган малгай, чихэвчтэй малгай, тойробши малгай, залаа жинстэй малгай гэх мэт малгайны төрлүүд буй.

Эхнэр дээлийн энгэрийг нарийн эмжиж гадаад илүүр хормойг нь хар болон бараан өнгийн эдээр хөвөөлөн эмждэг. Ханцуйн мөр нь хуниастай, бас булуувч хэмээх хоргой торгон гоёл ханцуйд нь оруулж хуниас гарган залгадаг. Хуниасыг цэвэрхэн гаргаснаар дээлийн үзэмж, ур хийц ямар байгааг харуулдаг. Дээлийн захандаа нэг, энгэртээ хоёр, сугандаа нэг товч хадна. Буриад авгайн дээл нь татаахан, мөшгөөхөн тууз зэрэг гоёлог бөхөлгөөтэй. Годохон хэмээх гөрөөсний арьсан гутал байдаг. Шархи хэмээх шагайвч байдаг. Буриад гутал бол булигаар, арьс шир хөм, тэргүүтнээр бүтэх бөгөөд гутлын хошуугаа булигаараар бөхөлж тоноглон гоёх, харин хөдсөн гутлын түрийг оосроор өмдний тэлээнээсээ татаж уядаг байжээ.

Буриадууд гутлын зулагийг сараг, хавчаарыг зулаг, улыг ирмэг гэж нэрлэдэг. Шир арьс зэрэгт тусгайлан бэлтгэсэн хар модны холтосны бор хүрэн уусмалыг түрхэн будаад хээ угалзаа тавьдаг.

Торгууд

Торгууд бол Монголын Их гүрний бүрэлдэхүүнд оролцон эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн ойрадын улсын нэгэн гол аймаг юм. Торгуудын нутаг болох Булган сумын Булган, Баянголын сав, Монгол Алтайн салбар уулс нь мал аж ахуй эрхлэхэд нэн таатай нөхцөл бүхий хангай билээ. Торгууд нар бог малаас хонь, бодоос адуу, тэмээг харьцангуй цөөн өсгөдөг байжээ. Таван төрлийн малтай айлыг баян айл хэмээн бусаддаа нэр хүндтэй байжээ.

Торгууд эрчүүд халван хэмээх малгай өмсдөг байсан нь өдгөө ардын дуу бүжгэндээ хэрэглэх болсон байна. Өвөл нь ихэвчлэн орой дээрээ сампинтай, цацагтай, өмссөн хүний бүсэлхий хүртэл унжсан урт залаатай, эрүүвчтэй туувь малгай өмсдөг байжээ. Хүйтний улиралд хүүхдэд хурган дотортой дөрвөлжин малгай өмсгөн түүнийг жатаг хэмээн нэрлэдэг байв. Торгуудын тоорцог шүр, сувдаар хийсэн үлэмж гоё хээ чимэгтэй, тоорцогны гоёл нь их утга учиртай юм. Тоорцогны урд талд зэндмэнэ хэмээгч өглөг буяныг хураагч хүссэн бүхнийг бүтээгч норво эрдэнийг мөнгөөр үйлдэн хадаж түүний дотор саран нэрт зоосон хээг гоёмсоглон урлана. Зоосон хээ хэмээгч нь угтаа баян гэсэн утгатай үг бөгөөд монгол түмний дунд өгөөмөр баян, саруул тунгалаг байхын тэмдэг болжээ.

Торгууд дээлийн суга ханцуй их уужим, хормой урт ба зарим чинээлэг нь дан хурган дотортой, ангийн үсээр энгэр зах ханцуйг нь эмжсэн дээл өмсөх нь нийтлэг байв. Өвлийн ид хүйтэнд ханцуйн дотуур дугтуй (ханцуйвч) хийх бөгөөд дээлийн ханцуй урт тул жолоо цулбуур, тажуур барих зэрэгт гар огт даардаггүй. Дээлийн энгэрт гурав, зах, суга тус бүрт нэг товч хадах бөгөөд ташаанд товч хадах нь ховор байв. Эхнэр хүн ханцуйгүй урт цэгдэг хийж дан тэрлэгийн хамт хадмын дэргэд үргэлж өмсдөг байв. Торгууд эрэгтэй эмэгтэй хүний гутал (госон) иь монгол овогтны дунд алдаршсан тоокуу билээ. Тоокуунд эрэгтэй, эмэгтэй, мөн баруун зүүн хөлийнх гэж ялгахгүй. Торгууд нарын өмсдөг байсан нэг гутал бол ятгар госон юм. Энэ нь булигааран түрийтэй хошоор нь нэлээд өндөр, уланд нь хэд хэдэн эсгий ширж хамгийн гадна талд нь үхрийн шир оёсон байдаг. Харин зарим баян чинээлэг эмэгтэйчүүд олон угалзтай халх гутал өмсдөг байв.

Баяд

Эртний түүхийн тавцан дээр гарч ирсэн, язгуурын монгол аймгийн нэг юм. Хүннүгийн хаан Модун-шаньюй Ордос-н тохойд байх "Баян уулаар нутаглах Баян овгийг дагуулав" гэсэн мэдээ бий. VI-VIII зууны үед баядууд Хөлөн, Буйр нуур хавиар нутаглаж байсан аж. XIII зууны үед Чингис хааны мэдэлд явж ирсэн байна. Түүний нэг нь Үнгүр буурч юм. Түүний харъяат баядууд их төлөв Хэнтийн уулнаас урагш нутаглан явжээ. XIV-XVII зууны эхэн үе хүртэл баядууд бие даасан нэг отог болж явсан байна. XVI зууны эхээр Батмөнх даян хаан (1464-1544) хүүхдүүддээ алба таслан хувааж өгөх үед тавдугаар хүү Алчболдод Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд оногдсон байна. Алчи Болдод оногдсон энэ таван отог нь монголын өмнөд талаар нутаглах учир өврийн таван отог хэмээн нэрлэгдэх болжээ. Алчболд ноёны хүү Хургачи хасар ноён таван хүүтэй. Үүнд Уваш үйзэн нь жарууд, Шубухай дархан бааринг, Суйбин Буйма догшин хонхирад, Сонин дайчин баяд, Хунбаатар үжээдийг тус бүр захирчээ.

2010 оны хүн амын тооллогоор баяд ястан 56573 бүртгэгджээ. Баяд гэдэг нь баян гэдэг үгний олон тооны утгыг заасан хувилбар юм. Монголын эртний өвөг Хүннүгийн дунд Бай-ян овог байсан бөгөөд тэд нар Хатан голоос (Шар мөрөн) умар зүгт идээшин нутаглаж байжээ.

Баян овог YIII зууны үед Тэнгэр уул хавилцаа байжээ. Дарлигин хэмээх нэрийн дор нэгдэж явсан арван найман аймгийн нэг нь баяд байсан ба ХII-XIII зууны үед Сэлэнгэ мөрний сав газар Жидийн гол (Жида) болон хээр нутгаар нутаглаж байсан аймгуудыг Жидийн баяд, Хээрийн баяд гэж нэрлэдэг байжээ. Жидийн баяд нь Сэлэнгэ мөрний сав Гурван хиагт, Бор өндөр тэргүүтэн газраар аж төрдөг ажээ. Жидийн баяд, Хээрийн баяд, Чаншиуд баяд, Баяд хиад, Баяуд курлас (горлос) овогтон байсны сүүлчийн хоёр нь Хамаг Монголын Хадаан баатар Амбагай хааны үед тодорч гараад Хүлэн, Буйр нуурын хавиар хонгирад иргэдтэй хөршлөн нутагласан гэх мэдээ бий. Тэрчлэн Чингис хаан тайчуудтай байлдахад арван хүрээ цэрэгтэй оролцсоны нэг хүрээ нь баяд явсан билээ. Ийнхүү Баяд аймаг Монголын тулгар төр байгуулах үйл хэрэгт идэвхтэй оролцсон ба хожим XYI-XYII зууны үед Өвөр халхын таван отгийн нэг байгаад ХYII зууны хавьд Халх түмний дотор нутаглаж үлдсэн баяд нар баядын арван хошуу болон уг удмаа хадгалан явсаар эдүгээ Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас, Малчин, Наранбулаг сумдад аж төрөхөөс гадна Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Дорнод аймгийн Халх гол, Цагаан овоо, мөн Өвөрмонголын Баяд хошууд, ОХУ-ын нутагт баяд овогтой гэх хүмүүс нутагладаг. Архивын данс, аман мэдээнээс үзвээс Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуу баяд болон баяуд, мөн аймгийн Сэцэн жанжингийн хошуунд баюуд, Илдэн вангийн хошуунд баюуд, Зоригт бэйсийн хошуунд баяд гэх зэргээр баяд овогтны нутагшилт тархац тааралдах ажээ.

Монгол нирун аймгийн гол овог хатагин, салжиуд нарыг үндэслэгч Буха хатаги, Бухату салжиуд, Чингис хааны арван нэг дэх үеийн дээд өвөг Бодончар нар баяд эцгийн үр сад юм. Түүнчлэн Мөнх, Хубилай, Өлзийт хаадын бага хатад нь Баяудын гүнж байснаас үзэхэд баяуд нар Боржигин овогтой худ болж явсан аймаг байжээ.

Баядын бии биелгээ хөдөлгөөн нь, биелэх дэгийн хувьд өөр өөр байдаг. Жишээ нь: елкэндэг биелгээ нь дөрвөд, баядад аль алинд нь байгаа боловч дөрвөдөд толгой гар зөрдөг бол, баядад толгой нь гараа дагадаг, мөн дөрвөд баядын алинд ч жороо морь биелгээг биелдэг боловч дөрвөдөд ууд дарахдаа ойрхон хоёр ууд дардаг бол баядад нэг л удаа морь уудаа дарахад эзэн хүн даган тонгойж татан авч байгаа мэт үзүүлдэг гэх мэт ялгаанууд байдаг. Тэдгээр биелгээнүүд дотроос маш уран бөгөөд их уран чадвар шаарддаг биелгээ нь баядын елкэлдэг юм. Елкэлдэг бииг биелэхэд гол төлөв мөрний дугтралтаар хийгдэж, хоёр хөл дээрээ хагас сууж биелэхдээ их биеэрээ бага зэрэг өөрөө ганхаж, хоёр гар, гарын хоёр, гуравдугаар байрлалыг ээлжилж дамжин хөдөлнө. Үг нь их л сонин.

Хээр хонодог елкэндэг

Хэц дэрлэдэг елкэндэг

Зуур хонодог елкэндэг

Зуузай дэрлэдэг елкэндэг ... гэж дуулна. Энэ нь ихээхэн шүүмжлэлтэй хошин шүлэг ажээ. 

Баяд хувцас 

Баяд хувцас нь баяр болон хурим найрын, эрчүүд ба эмэгтэйчүүдийн, хүүхэд багачуудын, ахмад өвгөд ба эмгэдийн гэх мэт хэд хэдэн төрөл байдаг. Баяд эхнэр хүний дээл хувцас нь голдуу хүрэн улаан, хүрэн, улаан хүрэн өнгөтэй бөгөөд дотор ба гадна энгэр нь хоёр хуруу өргөн эмжсэн цагаан захтай, хормой нь хөвөөлсөн эмжээртэй, ханцуй нь маш өргөн, нударгатай, ууж нь дэргэр хатуу мөртэй, ардаа оноогүй байдаг. Баяд эмэгтэйчүүд үсээ туйванд (үсний гэр) хийх бөгөөд туйвны дээд хэсгийг чимэглэж, үзүүрт нь эрвээхэй дүрстэй мөнгөн эдлэлийг зүүж хар цацаг унжуулдаг. Цагаан зах зүүдэг нь бурхан тэнгэрээс өөрийн биеийг нууж ариун байдлыг харуулсан утгыг илэрхийлдэг.

Баяд эрчүүд өвөлд цагаан нэхий голчлон өмсөх ба дээлээ эргэн тойрон хар хилэнгээр эмжиж хоёр ташаанд нь оноо гаргадаг. Онооны толгойн хэсэгт хээ гаргаж өлзий ороон хаддаг онцлогтой. Дээлийн захыг нь гадагш эргүүлэн (хэвтүүлсэн байдалтай) хос эмжиж, эргүүлсэн хэсэгтээ хар хурганы арьс хадаж гоёдог. Дээл хийх нэхийгээ аргалын утаагаар утаж ариутгаад, хийсний дараа улаан, ногоон, хар хоргойгоор эмжиж зарим үед захыг нь хурганы арьсаар тойруулан гоёдог байсан ажээ.

Захчин 

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүнгарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.  Захчингууд 1754 онд манжид эзлэгдэж Халхын Засагтхан аймгийн гүн Цэвдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байжээ. 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу 4 сум болгон язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ.

Манжийн ноёрхолын үед захчин хошуу дараах 4 сум болж байв. Үүнд:

1. Бичгийн мээрэнгийн сум /Ховд Манхан/

2. Гүүж зангийн сум /Ховд Мөст/

3. Балжинням захирагчийн сум /зэрэг Манханы хагас/

4. Жанцандоржийн сум буюу хойд сум /манхан/ Хошууны төв нь Хойд сумын нутаг Төгрөгийн хүрээн дээр /Манхан/ төвлөрч байв.        

Захчины нөгөө хошуу нь Гүний хошуу /Үенч/ болно. Энэ хошуу Үенчийн цагаан Түнгэ гэдэг газар оршиж байсан байна. Богд хаант Монгол улсын үед захчин хошууд нь Дөрвөдийн Үнэн Зоригт ханы аймагт харъяалагдаж явжээ. Захчины умард хошууг шилийнхэн, өмнөд хошууг говийнхон гэлцдэг.  Захчин нь 16 тамгатай 30 орчим овог болох бөгөөд тэдгээр нь одоогийн Ховд, Алтай, Үенч, Зэрэг, Манхан, Мөст сумнаа тархжээ. Үүнээс зарим овгийг дурьдвал Донжооныхон, Дамжааныхан /Үенч, манхан/, Шурдаанхан, Баяхынхан, Эмчийнхэн /Алтай сум/, Хэрэйд, Цагаан яс, Аатынхан, Бурд тариачин, Адсагынхан, Тавагзааныхан, Нохойхон, Хотонгууд /Зэрэг, Манхан, Мөст суманд/ бас Хурмштынхан, Мухлайнхан гэх мэт овгууд байжээ.

Захчин малгай: Захчин эрэгтэй, эмэгтэйчүүд халбан, мандаа, туг оройтой, халиутай, тунлай мэтийн олон төрлийн малгай өмсөнө. Эдгээрээс түгээмэл өмсдөг нь “Халбан” малгай юм. Халбан малгай нь хавчиг хэлбэртэй, улаан өнгөтэй, 32 ширээс, хөх өнгийн мандаа бүхий оройтой, жижиг сүмбэтэй, хоёр тал хацрыг нь булга, халиу, минж, хар хилэнгээр үсэлж ирмэгээр нь халиуны үс хаддаг байжээ. Тийм ч учраас захчин ардын дуунд:

Халиуны чинь өөдөс

Халбан болох нь хайрам

Харь хошууны ноёнд

Албат болох нь хайрам хэмээн дуулдаг.

Захчин эмэгтэйчүүд өвөл, зунгүй халиутай малхай буюу мандаа оройтой малгайг өмсдөг. Мандаа орой гэдэг нь хавтгай, дугуй гэсэн утга илтгэнэ. Энэ нь хавтгай дугуй хөх оройтой, 64 цацраг ширээстэй, орой хэсэгтээ дугуй улаан тавтай, түүн дээр мөнгөн тав, түүний дээр шүрэн буюу улаан өнгийн бөсөөр хийсэн сүмбэтэй. Мөнгөн таваас хойш залаан мөнгөн даруулга, түүний дороос улаан мяндсан залаа, хос улаан давхар бүчтэй. Хэвсэгийг нь хар булгаар бүрж, халиугаар эмжиж, чихний тус газар халиугаар “чих” хэмээх бөөрөнхий үс хаддаг байна. Захчинууд малгайн хавтгай оройг дэлхий ертөнц, голын улаан тавыг улс гүрэн, мөнгөн тавыг гүрний төв, сампинг хаан эзэн, халиу хүрээг хил хязгаар, ард түмэн, ширээсийг хааны зарлиг түгээн тархах хүрээ хэмээн гүн ухааны өнгө аясаар бэлгэддэг.

Захчин эрэгтэй, эмэгтэйчүүд “Тунлай” гэх дуулга хэлбэрийн оройтой, хөх өнгөтэй, улаан сүмбэтэй, хос улаан залаатай, хэвсэгийг нь хар хурганы арьсаар үсэлсэн, ширмэл хөх өнгийн шилэвчтэй, малгай өмсөнө. Энэ малгайн хэлбэр нь дуулгатай төстэй. 20-40 насны эрэгтэйчүүд өмсдөг байсан гэж настайчууд хуучлах төдийгүй анх зах харуулыг нь сахисан цэрэг эрсийн малгай байснаа хожим нь нийтийн өмсөх малгай болсон гэж хуучилдаг.Тэгээд ч тэднийг хил залгаа нутаглагч ястнууд:

Тулман ханцуйтай захчин

Тунлай малхаатай захчин

Тараг нь бүрэлддэггүй захчин

Тар нь нийлдэггүй захчин  хэмээн егөөддөг байжээ.

Захчин эхнэрүүд өвлийн цагт нэхий дээл өмсөнө. Уг дээлээ “үч” гэх бөгөөд зах, энгэр, байр, хормойг нь эргэн тойрон 3-4 хууруу өргөн хар хилэнгээр хөвөөлж, галуун таваг, хатгаламж энгэр хормойгоор нь хурганы арьсаар бөөлжүүлэн (хурганы арьсаар эмжих) хурьсаж, бэлхүүсээр нь өнгө алаглуулан 3 эгнээ хөзөрлөн (шатрын буудал хэлбэртэй хатгамал) хатгамалсан, ногоон өнгийн бөсөөр хийсэн эргэдэг хошуу захтай, гарын ганууг дагасан ногоон даавуугаар өнгөлсөн буумал нудрамтай. Задгай догол зөв энгэртэй, энгэртээ 7 товч шилбэтэй, ханцуйны угаараа бүсэлхий хүртэл өргөн, үзүүр хэсэгтээ нарийн, ханцуйны бугалганы хэсэгт 6 эгнээ цацагтай хөзөр хатгамалтай, мөр, далаа бүрхсэн араа хатгамалсан хөвөөтэй, цагаан захтай.

Эхнэр дээлийн догол энгэрийг “зэв энгэр” гэдэг. Зэв энгэрийг доголтой илүү хийдгийн учир нь: Эрт дээр үед манжийн цэрэг жирэмсэн эхнэрүүдийн баруун бөөрнөөс харван хэвлий дэх ургийг хөнөөж уг үндсийг таслахаар зэхэж байгааг дуулсан эхчүүд хэвлийн харалдаа хувцасны дотор талд нойтон бургасан сүлжмэл болон хавтгай төмөр барьж оёсноос үүдэлтэй хэмээн домоглодог. Эхнэр дээлийн зөв энгэр нь олны дунд биеэ ил гаргадаггүй бэрлэх зан үйлтэй нэг талаар холбогдох боловч хүүхэд хөүүлэх үед хөхөө ил гаргахгүй гэсэн ичимтгий зангаас үүдэлтэй юм. Урианхайчууд уг энгэрийг бас л “зэв энгэр” гэнэ.

Эхнэрүүд авгай тэрлэг гэх хөх, хар хөх өнгийн бөсөөр хийсэн тэрлэгийг дулааны улиралд өмсөнө. Энэ нь нэхий дээлтэй адил ханцуй уужим, хормой өргөн байхаас гадлна хөвөө нь улаан хоргой, хөвөөний хажуугаар өнгийн туузан хошоогоор чимэглэсэн байдаг. Цэгдэг нь эхнэр хүний ёслол хүндэтгэлийн бэрлэх хувцас бөгөөд өнгө нь лавшигний өнгөтэй адилавтар.

Залуу эхнэрүүд шүрэн бөөртэй том мөнгөн сийх (ээмэг), сэвгэрүүд нь жижиг мөнгөн сийх, настайчууд нь дэгээ сийх тус тус зүүнэ. Баяр ёслолын үед 3-7 салаа унжуургатай урт сийх зүүдэг. Цацагтай сийх нь хорол, хаан, хатан сүйх цэцгэн хээтэй сүлжмэл мөнгөн оосортой, үзүүртээ навч, хонхон цэцгэн чимэглэлтэй.

Эрэгтэйчүүд нь үнэт чулуун хөхүүр (хөөрөг), гоёмсог хатгамал бүхий даалин, тамхины түнгэрцэг, хаш соруултай ганз (гаанс), дөрвөн хүчтэний дүрстэй цул мөнгөн цутгамал хэт, бэл, хос хутгаар гоёж, зүүн ташааныхаа урд хэсэгт гоёмсог хатгамалтай аяганы заг (аяганы гэр) зүүнэ.

Мянгад

Мянгад ястан нь Ховд аймгийн мянгад сумын нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг. Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний Дөрвөдтэй айлсан нутаглана. Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт Тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон амь зууж байсан ойн урианхайд, ойн иргэдийн тасархай болно.

Мянгад гэдэг нэрийн гарлын тухай олон янзын домог байдаг ажээ. Үүнд: Мянган хүн хотогойдын голын эхээс нүүж гарсан, Сартай залан яг мянган цэрэг удирдаж явсан гэх зэргээр ярьдаг. Түүнээс гадна Ховдод нүүж очоод нутаг заалган суугаад нэг хошуу болно гэхэд мянган эр тоолуулах ёстой болжээ. Тэгтэл эрчүүд нь мянга хүрээгүй тул сэвгэрүүдээсээ эр хүний хувцас хунар өмсгөн тоолуулж байж хошуу болгосон хэмээн хэлэлцэх нь бий. Өөр нэгэн домогт,  Эрт цагт тал нутгийн ард түмэн уудам газар нутгаа харийн дайснаас хамгаалах зорилгоор цэрэг эрсээ аравт, зуут, мянгат болгон зохион байгуулжээ. Гэтэл баруун хязгаарын нэгэн овогт яаж ч тоолоод цэрэг эрс нь мянга хүрэхгүй нэг дутаад байжээ. Тэр овогт ухаан билэг, уран үйлээрээ алдартай нэгэн бүсгүй байжээ. Тэрээр овгийн ахлагчийнд ирж цэрэгт явах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн боловч овгийн ахлагч зөвшөөрсөнгүй гэнэ. Ингээд цэргээ бүрдүүлж чадалгүй дутуу хэвээр нь дайнд мордуулсан боловч чин зоригт бүсгүй овгийн ахлагчийн хутгыг хулгайлан нууцаар мянган цэргийн тоонд орж нутаг усаа хамгаалан тэмцжээ. Ийм учраас овгийг “мянгад” гэж нэрлэсэн бөгөөд тэр бүсгүйн хатан зоригийг үеийн үед дурсаж явах үүднээс мянгад бүсгүйчүүд бүсэндээ хэт хутга зүүдэг заншилтай болсон гэх ажээ.

Мянгадуудын дээл оноогүй бөгөөд өргөн хар эмжээртэй, давхар хошмог дарж оёсон байдаг. Баруун бүсийн эмэгтэйчүүд шиг цагаан зах зүүдэггүй бөгөөд содон зүйл нь дээлийн зах нь улаан өнгөтэй байдаг. Өвөл зунгүй хар хилэн малгай өмсөх боловч зундаа цагаан алчуур толгойдоо зангиддаг заншилтай. Мянгад эхнэр үсээ халхууд шиг хоёр хуваан дэргэр болгодог бөгөөд туйван дээрээ эрвээхэйг шүрээр дүрслэн хийдэг. Мянгад эмэгтэйчүүд хээ угалз бүхий уран нарийн хийцтэй хутгыг 5 өнгийн алчуурын хамт бэлнээс зүүдэг.

Казак

Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зуны цагт Түрэг улс мөхсний дараа Х зуун хүртэл Карлугийн улс, ХI-XII зууны эхээр Монголын эзэнт улсын харьяат болжээ. Казах буюу касах, хасаг гэдэг нэр Х зууны үеэс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. Энэ нэрийн учрыг олон янзаар тайлбарладаг. Зарим нь каз-ак буюу Цагаан Галуу нэрээс үүссэн гэх зарим нь Каспийгаар нутаглаж байсан Кас хэсээх нэрийг нь зүүсэн гэх, зарим нь хасаг тэрэг гэдгээс үүсэлтэй, тэрэгтэй улсын нэр гэх, зарим нь Кассак буюу чөлөөт сак гэсэн үгнээс гарсан гэлцэнэ.

Эртний казахууд нь ХIҮ зууны үеэс Зүчийн улс буюу Алтан Ордны улсын бүрэлдэхүүнд багтаж зуутын зохион байгуулалттай болжээ. Домгоос үзвэл Алаш хааны харьяат эртний Казахын зуут (Жүз) нь 3 янз байсан бөгөөд Их зуут (улу Жүз) Долоон усны газар, Дунд зуут (Орта Жуз) нь Ишим, Эрчис голд: Бага зуут (Киши-Жүз) нь Өмнөд Казахстанд нутаглаж байсны дээр Их Зуутад үсүн (үйсин) Дунд зуутад Найман, Керей: Бага зуутад Аргын зэрэг овог аймаг харьяалагдаж байв. XIII-XIҮ зууны цагт Монголын их гүрний салбар Өгөөдэй, Цагаадай, Зүчийн улсын бүрэлдэхүүнд байсан казах нь XV зууны 60-аад онд Балхаш нуураас өмнүүр Чуй голын урсгал дагуу нутаглаж, улмаар Өзбен хаадын довтолгооноос дайжин зүүн тийшилж Талас голд хүрч суурьшсан байна.

Иймээс “зовлонгоос зайлах, зугтах” хэмээсэн утгатай “Казах” гэсэн үгээр тус аймаг нэрлэгдсэн гэдэг санал буй. ХҮ зууны үеэс казахын дотор Усун, Канглы, Жалайр, Кипчак, Найман, Дулат, Аргын, Огуз, Уах зэрэг овог аймгууд багтаж байсан ба улмаар энэ аймгуудын үндсэн дээр орчин үеийн казах ястан бүрэлдсэн ажээ. Ийнхүү Казах ястан үүсэн төлөвшихөд XҮI зууны үед буй болсон Казахын хаант улс чухал нөлөө үзүүлжээ.

XVII зууны эхээр Монголын ойрад аймаг, тухайлбал Зүүнгар улс Казахын хаант улсад цөмрөн, умардаас Бухар. Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казахын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг хэсэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойд гарч Манж чин улсын харьяат болсон байна. Ингээд XҮIII зууны хоёрдугаар хагасаас (1780 оноос) Абул Мамбет хааны харьяат казахууд Дорнод Туркестанд нутаглан Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ. Тэр цагт Казахын нийгмийн бүтэц нь ноёд дээдэс болох хан, султан хийгээд тэдний албат ард тюленгүт болон сурвалжтан бий, бай, батырь: ислам шашны үйлчинходжь, мулла (молда) нараас бүрэлдэж байв. Хүн амын олонх харц ардын дотор шаруа кедей, байгуш хэмээх ядуус багтаж байжээ. Алтайн казахууд угтаа Казахын Дунд зуутын Керей омгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлы гэсэн 3 янз болно. Үүнээс Монголд шилжин нуталагсад нь Абах керей, Найман казах болно.

Абах керейчүүд нь дараах 12 том овог болно. Үүнд: Молхы, Ители, Жадик, Жантекей, Шерүүч, Меркит, Шьбыр-Айгыр, Каракас, Кенсадаж, Жастабан, Шимойын, Сарыбас зэрэг бөгөөд эднээс Жадик, Жантекей, Шерүүч овог Каба, Бауыршин, Эрчис голд, Шыбыр-Айгыр-Кабад, Каракас-Түргэн, Кек толгой, Чингэл, Булганд: Кенсадак-Эрчист: Цастабан-Эрчисийн Ширикши гэдэг газар: Шимонын-Буурал толгойд: Сарыбас-Чингэл, Булганд нутагладаг байжээ. Эдгээр 12 овгийг захирсан Үкерда (Бүгдийн дарга), захирагч занги, цүз-баш (зуутын дарга), элүбаш (тавьтын дарга) зэрэг албан тушаалтнууд байсан байна.

Казахын хүн ард Манж-Хятадын болон нутгийн феодлалуудын дарлалуудын дарлалд нэрлэгдэн, бэлчээр нутгаар хавчигдан ядуурсны дээр XIX зууны дунд үеэс Синьжянд болслого үймээн дэгдэж түүний хөлд туйлдсаны улмаас 1864 оноос эхлэн Алтайгаас Ховд уруу казах хүмүүс нүүдэллэн ирэх болжээ. Ингээд 1867-1870 онд бүр отол омгоороо шилжин нүүх хөдөлгөөн өрнөж, Кебеш баатраар толгойлуулсан Жантекей овгийнхон Сумдайрах, Өрмөгт, Шигиртэй, Хуримт зэрэг газраар нэвтрэн Булган, Дэлүүн, Толбод хүрч: Жылкышийн тэргүүлсэн Шерүүч овгийнхон Даян, Улаанхусын газар ирж, нутгийн урианхай ноёдоос газар түрээслэн авч аж төржээ. Үүний дараа 1890-ээд онд Шыбыр-Айгыр, Каракас, Молхы зэрэг бусад овгийнхон нүүж ирсэн байна. 1895 онд Ховдын амбанд 9 цагааны бэлэг барьж, байралсан газраа батлан суух зөвшөөрөл олж авчээ. Нүүн ирсэн овгуудын захирагчид эрх ямбаа булаалдан тэмцэлдэж, зарим үед олон хүний амь сүйтгэж, ард түмнийг зовоох нь цөөнгүй болов. Тийм мөргөлдөөний нэг нь 1900 оны үед Шерүүч, Жадик овгийн тэргүүлэгчдийн хооронд болсон байлдаан болно. Эдгээр омгийн цэлдээд эцэст нь Шерүүч нь дийлж, казахуудыг баримтлан захирах овог нь болов.

1912 онд Монголын баруун хязгаарыг түйвээж байсан дээрэмчин Дамбийжанцагийн үймээний үед казахууд хүнд хэлмэгдэн, гурван хэсэг тасарч нэг хэсэг нь Алтай давж, нөгөөдүүл нь Орос нутагт орж Чүйн голд орогнож байгаад 1913-1914 онд Сукурбайн захирсан Шерүүч овгийнхон Алтайгаас, Киюбайн толгойлсон Санрау (Шерүүчийн нэг хэсэг) овгийнхон Оросоос, Кыланы тэргүүлсэн Бахад (Мөн шерүүчийн нэг хэсэг) овгийнхон Увсын хязгаараар эгэн, анх нутаглан идээшсэн газраа буцаж ирсэн байна. Энэ үед казахууд нь бараг овог аймгийн зохион байгуулалттай тархай бутархай амьдарч байлаа. Тэр цагт Монгол оронд Манжийн захиргаа устаж, тусгаар улс байгуулагдсан учир казахууд Монгол улсад дагаар орох хүсэлтээ Богд гэгээний засгийн газарт гаргасан бөгөөд түүнийг нь ёсоор болгон 1917 оны 3-р сарын 23-нд казахууд Монгол улсын жинхэнэ харьяат болж. Хошуу сумын зохион байгуулалт хийж, тэдгээрийн толгойлогчдод зэрэг хэргэм, тамга олгон, хошуу нутаг захируулах болгожээ. Тэр үеэс эхлэн төр, засаг Казахын ард түмнийг онцгойлон анхаарч, газар нутаг олгож тусгай аймаг байгуулж аж ахуй, соёлын томоохон нэгж болгон хөгжүүлсэн юм. Түүний хамт тэдний ёс заншил, зан үйл, өв уламжлалыг хүндэлж яс үндсээ цэврээр хадгалах бололцоог олгосон. Иймээс Монголын казахууд нэр төр, яс үндэс, зан үйлээ сэвгүй цэврээр хадгалж яваа үндэстэн юм.

Бэлтгэсэн: 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 
 
 

Холбоотой мэдээлэл: 

Үндэсний хувцасны түүх, соёлоос http://mongolcom.mn/read/18924

Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэл http://mongolcom.mn/read/31941

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • nuuts

      (122.201.21.163) 2017-02-12 11:51
      • 0
      • 0

      tsahar algaaa

      Хариулах

    • nuuts

      (66.181.190.106) 2017-01-31 19:44
      • 0
      • 0

      shal teneg ym bna urianhai haaaaaana bn!!!

      Хариулах

    • nuuts

      (66.181.190.106) 2017-01-31 19:44
      • 0
      • 0

      shal teneg ym bna urianhai haaaaaana bn!!!

      Хариулах

    • nuuts

      (66.181.190.106) 2017-01-31 19:44
      • 1
      • 1

      shal teneg ym bna urianhai haaaaaana bn!!!

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.242) 2017-03-18 21:00
      • 0
      • 2

      xaxa

      Хариулах

    • Сэлэнгэ

      (203.91.118.82) 2017-01-30 11:43
      • 0
      • 1

      Сайн байна уу? Буриад дээл,малгай гутал захиалга болон хийсэн загвар үнэний талаар тодорхой мэдээлэл хэрэгтэй байна.

      Хариулах

    • Сэлэнгэ

      (203.91.118.82) 2017-01-30 11:42
      • 0
      • 0

      Сайн байна уу? Буриад дээл,малгай гутал захиалга болон хийсэн загвар үнэний талаар тодорхой мэдээлэл хэрэгтэй байна.

      Хариулах

    • ҮНДЭСТЭН ҮҮ ЯСТАН УУ

      (202.9.41.155) 2017-01-17 10:02
      • 0
      • 1

      ҮНДЭСТЭН ҮҮ ЯСТАН УУ ГЭСНЭЭС НЭГ ТҮҮХЧИЙН СУДАЛГААГ УНШИЖ БАЙХАД ЧИНГИСИЙН ҮЕИЙН МОНГОЛ ОВОГ АЙМГУУДЫН ҮЛДЭГДЭЛИЙГ ОДОО БИД ЖИЖИГ ЯСТАН ГЭЭД НЭРЛЭЭД БАЙГАА ЮМ БИЛЭЭ ШҮҮ. УГ НЬ БҮГД ЭРТНИЙ МОНГОЛ ОВОГ АЙМГИЙН ХҮМҮҮС ЮМ БАЙНА, ТЭГЭЭЛ ЦААНАА НЭГ ӨӨР БАЙДИЙМ БАЙНАА

      Хариулах

    • Ноёнтон

      (59.153.87.55) 2017-01-07 23:40
      • 0
      • 0

      Буриадын талаар илүү их мэдээлэл

      Хариулах

    • lolguy2

      (122.201.24.30) 2017-01-07 16:50
      • 1
      • 0

      Хотгойд хаана байна

      Хариулах

    • гоймондио

      (59.153.115.70) 2016-12-26 00:23
      • 0
      • 0

      Торгуудын талаар өшөө

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.24) 2016-12-16 06:30
      • 0
      • 0

      Өөлд байхгүй бн

      Хариулах

    • Зочин

      (66.181.188.222) 2016-11-28 23:50
      • 0
      • 0

      Дарьгангын тухай мэдээлэл байвал өгөөч

      Хариулах

    • lols124

      (202.9.43.225) 2016-11-22 18:44
      • 0
      • 1

      dairganga hachihav

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.8) 2016-10-24 15:57
      • 0
      • 2

      urianhai alga bnsht yaawal temdegleerei uulan sain bichsen bna

      Хариулах

    • юухгхбг

      (49.0.160.131) 2016-10-23 12:51
      • 0
      • 4

      халх хаана байна вэ

      Хариулах

    • Шихүр

      (103.206.195.166) 2016-07-18 15:35
      • 4
      • 0

      Халх гэдэг чинь үндэс угсаа биш монгол гэдэгтэй адилхан нийтлэг нэршил шүүдээ

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.208) 2016-06-03 22:27
      • 0
      • 4

      Халха үндэстэнээ орхисон бна шдээ

      Хариулах

    • халх үндэстэн байхгүй байна

      (203.194.114.212) 2016-05-03 23:14
      • 1
      • 3

      таанар бичиж байгаа юм бол бүгдийг бичээч

      Хариулах

    • хнх

      (203.194.118.103) 2016-04-21 20:14
      • 0
      • 1

      урианхай хаана байна

      Хариулах

    • tseegii

      (103.23.51.1) 2016-04-10 21:09
      • 0
      • 1

      халх үндэстэн байхгүй байхын

      Хариулах

    • tseegii

      (103.23.51.1) 2016-04-10 21:09
      • 0
      • 1

      халх үндэстэн байхгүй байхын

      Хариулах

    • tseegii

      (103.23.51.1) 2016-04-10 21:09
      • 0
      • 0

      халх үндэстэн байхгүй байхын

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.225) 2016-11-24 18:51
      • 0
      • 2

      Halh bol vndesten bish l de halhawch gedeg nertei baisan ym dain baildaand halhawch maygaar hamgiin tvrvvnd ywdag torguuliin suman gesen vg ter ni ywsaar halh bolson ym bid halh gej tseejee deldedeg gewch dain baildaand olzologdson torguuliin suman l baih jisheetei tvvhee sain sudlah l heregtei bna da nuhdvvd

      Хариулах

    • elbegdorj

      (203.91.117.2) 2016-04-09 12:32
      • 0
      • 2

      Өөлд үндстэн бхгү башд

      Хариулах

    • go go go

      (103.57.93.181) 2016-02-28 18:57
      • 1
      • 2

      сайн бичиж шүү

      Хариулах

    • badam ochir

      (202.126.91.92) 2016-02-23 22:30
      • 1
      • 0

      dorbod gutalnii talaar sain bicheed ogoorei

      Хариулах

    • Зочин

      (183.81.169.58) 2016-02-04 11:57
      • 0
      • 0

      баяд үндэстний гуталний талаар мэдээлэл оруулаад өгөөч

      Хариулах

    • monxtvya

      (202.72.245.165) 2016-02-02 18:00
      • 0
      • 4

      urianxai deel malgai gutalnii zagwar tvvx bichij ogooch urianxai medeelel muu bn

      Хариулах

    • номин

      (202.179.10.74) 2016-01-05 11:36
      • 0
      • 3

      бүгдийг нь бичихгүйдээ

      Хариулах

    • зочин

      (202.9.40.207) 2016-01-03 11:46
      • 2
      • 6

      Халх ястан хаана байна? Бүгдийг бичихгүйдээ

      Хариулах

    • ангирмаа

      (202.179.10.74) 2016-01-05 11:37
      • 0
      • 0

      үнэн үнэн үнэн

      Хариулах

    • Namuun

      (103.57.95.127) 2015-12-20 13:05
      • 2
      • 1

      ene hasgud aimr undeserheg surhii ulsuud bdag ym genelee...mongolchudig ih gadurhadag gee bizde ygd mongol undesten bolj bga ym bol shal blai uhej daldraasai

      Хариулах

    • Зочин

      (202.179.28.181) 2015-12-10 22:11
      • 3
      • 3

      Энэ copy хийж болохгүй бхийм

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.60) 2015-12-10 02:01
      • 2
      • 2

      Дархад ястаны хуцас боло чимэглэлийн талаар оруулаад огооч

      Хариулах

    • зочин

      (180.149.78.27) 2015-09-30 12:11
      • 2
      • 0

      Хотгойд үндэстни хувцасни талаар мэдээлэл оруулж өгөөч түүндээ хувцаснууд н эхлэд ямар байсна дараа н яаж өөрчлгдсн болох талаар

      Хариулах

    • Зочин

      (124.158.92.6) 2015-11-02 19:31
      • 0
      • 1

      hotgoid undesten gj yu soliorood bgan be yastan gedeg bolhoos

      Хариулах

    • kazak hun

      (27.123.214.113) 2015-09-14 16:21
      • 0
      • 2

      Hasaguud nutag butsmaar um mongol huntei irliizjih durgui gesen nutagtaa ochbol tedend uursuddund ni heregtei biz dee tsus ni tseber bna tiim uu

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.225) 2016-11-24 18:44
      • 0
      • 0

      Tihh

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.115) 2015-09-06 17:12
      • 0
      • 2

      Бага ястан гаа ялгахгүй нөхөр тууж явна хө. Ээ хөөрхий дөө Монгол Казак гэсэн 2 үндэстэн мөн авга, баарин, барга, баяд, буриад, булгад, горлос, дархад, дарьганга, дөрвөд, захчин, мянгад,найман, ойрд, онниуд, өөлд,сартуул, сөнөд, торгууд,түмд,урианхай, үзэмчин, халимаг, халх,харчин, хорчин, хорь, хотгойд,цаатан, цонгоол, цахар, элжигин ... гэх мэт ястан ууд амьдарч байна. Халх ястан 2300000 мянга гэдэг боловч 1200000 орчим халх нь дээрх ястантай хамааралтай бөгөөд гарал үүслээ мэдэхгүй өвлөөгүйгээс болж халх ястан болцгоосон байдаг.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.225) 2016-11-24 18:42
      • 0
      • 0

      Chi uuruu tom ystan ymuu kkk

      Хариулах

    • ariumaa

      (202.179.20.113) 2015-07-14 23:28
      • 1
      • 1

      Uigar undetnii talaar medeh gsn yu oruulj ogch tus bolooch

      Хариулах

    • zochin

      (80.98.244.132) 2015-07-12 15:05
      • 1
      • 2

      dandaa baga ystnuud bna bichsen hun ni baga yastan baij taaraa

      Хариулах

    • хотгойд хариад

      (202.70.46.203) 2015-07-12 13:00
      • 2
      • 2

      Хотгойд үндэстний талаар мэдээ оруулна уу

      Хариулах

    • a lady

      (84.170.74.144) 2015-07-11 20:05
      • 0
      • 2

      urianxai undesnii xubzasnii talaar medee oruulsh ögnö uu, mash sonirxoltoi sedew baina ix bayarlalaa.

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.213) 2015-07-11 15:00
      • 0
      • 2

      Oold undestnii huvtsas goyliin talaar oruulj ugnu uu...

      Хариулах

    • Зочин

      (124.158.92.6) 2015-11-02 19:32
      • 0
      • 1

      undesten bish yastan shdee erguuunuudee

      Хариулах

    • Зочин

      (202.179.10.246) 2015-04-19 16:49
      • 0
      • 7

      барга үндэсний хувцасны тухай мэдмээр байна

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.5) 2015-04-19 12:51
      • 8
      • 1

      хасагууд одоо нутаг буцмаар юм.

      Хариулах

    • зочин

      (183.177.101.108) 2015-04-07 18:15
      • 0
      • 3

      Маш сайхан бичжээ. Халх ард түмний дээл хувцасны талаар оруулмаар байна.

      Хариулах

    • Зочин

      (202.131.234.194) 2015-03-03 09:53
      • 0
      • 7

      Маш сайхан бичжээ. Урианхайн ард түмний дээл хувцас оруулмаар байна.

      Хариулах

    • 88671597

      (122.201.19.86) 2015-01-24 12:10
      • 1
      • 2

      зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru утас:88671597

      Хариулах

    • СОЛОНГО

      (150.129.143.226) 2015-01-22 16:55
      • 3
      • 6

      БОЛЖ БАЙНА ИХИЙГ МЭДМЭЭР БНА БУРИАД ЯСТНИЙ ТУХАЙ ХОРИ БАРГА АГЫН БУРИАД КУДРИНЫ БАРГУЖИНЫ БУРИАДЫН ТУХАЙ ШҮҮ

      Хариулах

    • Сүлд

      (103.242.47.66) 2016-11-06 13:24
      • 1
      • 4

      найзуудаа үндэстэн биш ястан гэж ярих байх гэж бодож байна

      Хариулах