Авто Замчин Залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан: Залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх байр, спорт заалтай болно

Twitter Print
2015 оны 01-р сар 21-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх байгууллагуудын ажил жигдэрч, идэвхжин, дор бүрнээ үүрэгт ажлаа гүйцэтгэн монгол залуу хүн бүрийн төлөө ажиллаж, тэднийг идэвхижүүлэх, уриалах, хамтарч бүтээх гээд олон талт ажлыг зохион байгуулсаар байгаа билээ. Тэр дундаас авто замчин залуусаа нэгтгэж, үйл ажиллагаагаа жигдрүүлэн манлайлж чадсан “Авто замчин Залуучуудын холбоо” нь 2014 оны тусгай салбар хороодын шилдгээр шалгарлаа. Ингээд тус холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалангийн сэтгэгдлээс хуваалцлаа.

Сайн байна уу? Юуны өмнө хийж бүтээсэн ажлаараа тусгай салбар  хороодоо тэргүүлсэнд баяр хүргэе. Өнгөрсөн онд ажлын амжилтаар дүүрэн байлаа. Түүнээсээ хуваалцаач?

Монгол улсын хэмжээнд нийт хүн амын дийлэнхийг залуучууд эзэлдэг. Манай холбооны үйл ажиллагааны ач холбогдол ч үүнд  оршдог. Монгол улсаа цаашид хөгжүүлэх, ямар бүтээн байгуулалттай улс орон байхыг энэ залуучууд харуулах ёстой. Энэ утгаараа Ерөнхий зөвлөлийн XI хурал УИХ-ын чуулганаас ч илүү ач холбогдолтой хурал боллоо. Мөн 21 аймаг, 9 дүүрэг, тусгай салбар хороодын өмнө хийсэн ажлаа тайлагнаж, тусгай салбар хороодын тэргүүн байгууллагаар шалгарсанд баяртай байна. 2014 онд Авто замчин Залуучуудын холбоо маш олон ажлуудыг санаачилж,  заримыг нь  МЗХ, НЗЦГ-тай хамтран зохион байгуулсан. Тухайлбал “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачлагч нь болж, МЗХ-той хамтран ажиллалаа. Энэ хүрээнд бид унадаг дугуйн замын ажлыг нэлээн хэдэн газар хийж хэрэгжүүллээ. Мөн замынхаа салбарын залуучууд руу чиглэсэн олон томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь энэхүү эрхэм шагналыг авахад түлхэц болсон болов уу гэж бодож байна. 

Энэхүү шагналыг авснаар тодорхой  хэмжээнд хариуцлага нэмэгдэж байгаа байх. Цаашид  төлөвлөсөн ажлууд  багагүй байгаа болов уу?

Тэгэлгүй яахав. Авто Замчин Залуучуудын холбоо нь өнгөрсөн онд үйл ажиллагааны чиглэлдээ 11 зорилтоор тавьсан. Энэ  жилийн хувьд энэ зорилтынхоо хүрээнд ихэнх ажлуудаа хийж, хэрэгжүүлсэн. 2015 онд үүнээс илүү их ажлыг хийж хэрэгжүүлнэ  гэж төлөвлөсөн байгаа. Жишээ нь, Авто Замчин Залуучуудын холбоогоо байртай болгоно. Төв оффис маань байрлахын зэрэгцээ залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн спорт заалыг бий болгох томоохон зорилт тавьчихсан ажиллаж байна. Манай замын салбар  өөрөө улирлын шинж чанартай, өвлийн улиралд сул зогсолт хийдэг. Зуны цагт бол ихэвчлэн хөдөө орон нутагт ажилладаг. Өвөл энд байх хугацаанд нь чөлөөт цагийг нь зөв  боловсон өнгөрүүлэх, салбарын залуучуудын хэмжээнд томоохон бүтээн байгуулалт хийнэ.

Ерөнхий зөвлөлийн хурлаас бусад салбарын хийж буй ажлаас авах гээхийн ухаанаар хандах зүйл байсан л  байх?

Ерөнхийдөө бол аймаг дүүргүүдтэйгээ хамтарч нэлээн  олон  ажлыг хийе гэж  бодож  байна. Ялангуяа унадаг дугуйн зам гэдэг  маш том бүтээн байгуулалтын ажил байгаа. Үүн дээр хамтарч ажиллая гэсэн төлөвлөгөө байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.